Бидний төслүүд

OONH Галерейн Алтан Эсгий үзэсгэлэн

OONH галерей нь 2014 онд Өвөрхангай аймаг, Монгол дахь Францын элчин сайдын яам, Alliance Française Улаанбаатар болон Монголын Урчуудын Эвлэлийн дэмжлэгтэйгээр Алтан Эсгий үзэсгэлэнг зохион байгуулах хүндтэй ажлыг гүйцэтгэсэн билээ. 7-р сарын 25-аас 8-р сарын 5-ны хооронд Улаанбаатар хот дахь Монголын Урчуудын Эвлэлийн галерейд болсон энэхүү онцгой үзэсгэлэнд Францын дизайнер Франсуаз ТЕЛЛИЕ ЛУМАНЬ , гэрэл зурагчин Реми ШАПУ БЛОН  болон Сэльчук ГЮРИЗИК нарын уран бүтээлийг олон нийтэд танилцуулсан байгаа. Үзэсгэлэнг Марион РоманХаудуруа санаачилж, зохион байгуулж, боловсруулсан юм.

Үзэсгэлэнгээс олсон орлогыг Өвөрхангай аймгийн эсгийний хоршоонд хандивласан байгаа.

Эсгий нь Монголын ард түмний хувьд мянга мянган жилийн турш алтны үнэ цэнэтэй зүйл байсаар ирсэн. Үнэнхүү технологийн эрдэнэ болох эсгий нь дуу авианы талаасаа ч, дулааны талаасаа ч Дэлхий дээрх хамгийн сайн тусгаарлах материалуудын нэг юм. Гаднын хүчин зүйлсээс эсгийгээр тусгаарлагдан хамгаалагдсан монгол гэртэй нүүдэлчин Монголчууд дэлхийн талыг эзлэхээр 13-р зуунд мордож байлаа.

Харин өнөө үед ашиг шимээр дүүрэн, байгалийн гайхамшигт энэ материалаар урамшсан авьяаслаг уран бүтээлчид, дизайнер, архитекторууд 21-р зуунд эсгийг ашиглах шинэ аргуудыг нээж эхэлж байна. Тэд эсгийн үйлдвэрлэл, хэрэглээний шинэлэг арга барилыг нэвтрүүлснээрээ энэхүү материалыг болон түүний эдийн засгийн чухал ач холбогдлыг үнэлсэн залуусын шинэ давалгааг эхлүүлж байна.

Out of NowHere Галерей нь анхны цуврал болох Алтан Эсгий үзэсгэлэндээ хамтрагчид болон хандивлагчдынхаа дэмжлэгтэйгээр Монгол дахь эсгийн үйлдвэрллийг дэмжих, мөн 2013 оноос хойш ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад орсон Монгол соёлын энэхүү чухал хэсгийг хамгаалахад хувь нэмрээ оруулах зорилгоор Франц дизайнер Франсуаз ТЕЛЛИЕ ЛУМАНЬ , Франц гэрэл зурагчин Реми ШАПУ БЛОН  болон Турк уран бүтээлч Сэльчук ГЮРИЗИК нарыг урьсан юм.

Үзэсгэлэнд гаргасан бүтээлүүдийг борлуулсны орлого бүхэлдээ олон улсад эсгийг сурталчлахтай холбоотой үйл ажиллагааг дэмжих, материал худалдан авах зорилгоор Өвөрхангай аймгийн эсгийний хоршоонд шилжлсэн байгаа. Манай OONH Галерей болон түүний хамтрагчдын хүсэл, зорилго Монголын нүүдэлчин ардын аж ахуйн соёлыг хадгалан үлдэх, хөгжил болон олон улсын хүрээг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулахад оршино.

Алтан Эсгий үзэсгэлэнгээр гаргасан зарим бүтээлүүдийг хүлээн авна үү: