Бидний төслүүд

AstroMongolia – Монголын тэнгэрийг судлахуй

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй шөнийн тэнгэрүүдийн нэг нь Монголд, толгой дээр маань байдаг билээ. Монголын тал хээрийн өргөн уудам нутгийг мэдрэнгээ оддыг харан зогсоход танд гайхалтай дурсамжийг үлдээнэ. Од харах нь гэхдээ үүнээс илүү зүйл юм. Олон зууны туршид одод эрхсийг ажиглан суух нь манай нүүдэлчин ардын соёлын нэн чухал хэсэг нь байсан билээ. Зөвхөн одод, тэнгэрийн тухай өргөн мэдлэгтэй байсныхаа ачаар нүүдэлчин ард зүг чиг, байршлаа тогтоож, цаг агаарыг таамаглан, цаг хугацаа, он сар өдрийг нарийвчлан тогтоож  чаддаг байсан ажээ. Энэ мэдлэгээ бидний өвөг дээдэс үеэс үед хойч үедээ дамжуулсаар ирсэн. Эдүгээ одон орон ажиглалтын техник, технологи гайхамшигтай ахиц дэвшил, өндөр нарийвчлалын түвшинд хүрсэн орчин үед одод тэнгэрийг үргэлжлүүлэн судлахгүй байх нь гарз болох юм.

Тиймээс Out of NowHere нь AstroMongolia төслийг эхлүүлсэн юм. Дөрвөн жилийн турш бид Uranoscope de France-тай хамтран зохион байгуулсан эрдэм шинжилгээний судалгааны ажлыг бүрэн санхүүжүүлсэн билээ. Докторын ажлаа хийж байгаа хэд хэдэн оюутнууд ЮНЕСКО-гийн Дэлхийн өв болох Орхоны хөндийд байрладаг манай Ursa Major Геоложид ирж байрласан юм. Тэд Монголын орчин үеийн сансар огторгуйг газар дээр нь шууд судлах боломжтой болсноос гадна манай орны хамгийн том хувийн эзэмшлийн гайхамшигт MEADE телескопыг ашиглан оддыг ажиглаж байсан юм.

Үүнээс илүүтэйгээр бид Орхоны хөндийд амьдардаг орон нутгийн иргэдэд энэ төслийн үр ашгийг хүртээхийг хүссэн. Энэ зорилгын дагуу бид Шанх тосгоны сургуультай хамтран сурагчдад орчин үеийн одон орны мэдлэгийг хүргэх, оддыг судлах хүслийг төрүүлэх боломжийг бий болгосон юм. Мөн Хужирт сумын сургуулийн хүүхдүүд манай геоложоор зочилсон байгаа. Бид хамтдаа одон орон судлалын хичээлүүд заалгаж, телескопыг ажиллуулж суран од харсан билээ.

Манай зочид ч мөн адил эдгээр төслүүдээс үр ашиг хуртсэн байгаа: Докторын ажлынхаа судалгаа, шинжилгээ хийж байсан оюутнууд манай баазуудад байх зуур манай зочид оройн цагт одон орны хичээл үнэ төлбөргүй сонсож байсан. Тиймээс тэд Монголын тэнгэрийн үзэсгэлэнт гайхамшгийг харах төдийгүй, харж байгаа зүйлийнхээ талаар бага зэрэг ойлголттой болж чадсан юм.

Саяхан бид Stellarium сүлжээнд нэгдсэн бөгөөд AstroMongolia төслийг өргөтгөх шинэ боломжуудыг хайж байна. Бид хамтын ажиллагаа, дэмжлэгийн янз бүрийн хувилбаруудыг төлөвлөж байгаа тул ирээдүйд Чили улсын Атакамагийн цөл дэх шиг ижил төстэй одон орон ажиглах аяллыг бид санал болгож болох юм. Бидний сансрын аялалд амжилт хүсээрэй!

Хужиртаас ирсэн зочидтойгоо бид хэрхэн цагийг өнгөрөөдгийг харцгаая: