OONH мэдээ

21 Feb

Манай шинэ цахим хуудастай танилцана уу!

2018 оны 2-р сарын 21

Бид та бүхэнд шинэ цахим хуудсаа хүргэхэд бэлэн боллоо ! Манай хуудсаар дамжин үйлчлүүлэгч, түншүүд төдийгүй дэлхийн хаанаас ч харилцан, холбогдох гайхалтай платформ байх болно гэдэгт итгэлтэй байна!

Манай брэндийн гэрүүд, үйлчилгээ, үйл ажиллагаа түүнчлэн орон нутгийн хөгжилд бидний оруулж буй хувь нэмэр, хамтын ажиллагаа гм хүссэн мэдээллээ холбогдох цэсээс уншаарай. Та манай газрын зургийн системийн тусламжтайгаар байршлууд, газар орны тогтоц, зам харгуйн талаар тодорхой мэдээлэл авах тул төөрөх асуудалгүй. Мөн та Зургийн цомгоор зочлон очих газар, баазуудын эргэн тойронд таныг юу хүлээж байгааг олж хараарай. Хэрэв та бидний үзүүлж байгаа үйлчилгээний онцлог, үнэ цэнийг илүү таньж мэдэрмээр байвал, мөн бидэнтэй холбогдохыг хүсвэл Та & Бидний хооронд цэс рүү ороорой.

Бид Захиалгын системээ илүү боловсронгуй хөгжүүлж байгаа бөгөөд та Захиалгын хуудас бөглөж эсвэл booking@outofnowhere.asia хаягаар и-мэйл илгээн бидэнтэй холбогдох боломжтой.