Анжа Жүүлчины Бааз

   
Сарлаг малладаг малчидтай уулзах

Монголчууд бол магадгүй дэлхий дээрх хамгийн нөхөрсөг, зочломтгой ард түмэн билээ. Та бүхнийг нүүдэлчин малчдын өдрийн халуун хоол, монгол уламжлалт цайгаар дайлна. Ийнхүү та бүхэн гэрийн нууцтай танилцахдаа гэрийн янз бүрийг хэсгийг тухайлбал хана, шал, багана, тооно зэргийг хэрхэн босгож, эсгийгээр гэрээ хэрхэн бүрэхийг сурна. Та өөрийнхөө барьсан гэрт байрлан амьдрах боломжтой. Гэр доторх бүх эд зүйл, тэр дундаа тавилга хогшлыг нь чимэглэсэн нууцлаг гоёл, хээ угалз бүхий орчинд та орно.

Үдээс хойшдоо, явган аялж, үзэсгэлэнт байгаль, зэрлэг ургамал, ан амьтдын зураг аваарай. Нэг бол та гэрийн эзэдтэй хамт цай ууж, хөөрөлдөх боломжтой. Эсвэл гэрийнхээ гадаа ном уншиж ч болно. Та тухайн өдрөө зочдын гэрт байж, нүүдэлчин амьдралтай танилцаарай. Нүүдэлчин малчид өдөр тутам юу хийдэгийг харж, тэдний уламжлал, зан заншилтай танилцаж, гэрийн эзэгтэйн хийсэн хоолыг амтархан зооглоорой. Та өөрөө хүсвэл мал сааж, ус зөөж, цай ундаа, нутийн хоол бэлдэж, боов боорцог хайрч, сүү цагаан идээ бэлдэхэд тусалж, мал хариулж, адуу наашлуулахдаа малаа нүдэлж, үндэсний тоглоом наадгай тоглож, тэр бүү хэл уламжлалт монгол шимийн архи нэрж болно. Нутгийн уламжлалын дагуу кемпийн эргэн торйрны ажлыг эмэгтэйчүүд хийж, харин кемпийн гаднах ажлыг эрэгтэйчүүд гүйцэтгэдэг.


Эрдэнэ Зуу Хийд

Эрдэнэ Зуу Хийд нь Төвдийн Бурхны Шашны Гэлүкпа урсгалын Монгол дахь хамгийн эртний хийд юм. Абтай Сайн Хааны 1586 онд байгуулсан энэхүү Хийд нь эртний Хархорин нийслэлтэй мөр зэрэгцэн оршдог ба олон зууны туршид Монгол орны шашин, улс төр, оюун ухааны үндсэн төв нь байж ирсэн.

Тус Хийдийг 108 суварга (Бурхны шашны бухадтай холбоотой нандин шүтээн дотор нь хийдэг) бүхий чулуун хана хэрэм хүрээлэх ба тухайн хана хэрмийг босгохдоо хажууханд нь байх эртний Хархорин нийслэлийн туйран дээрх чулуу ашигласан байдаг.

Эрдэнэ Зуу Хийдийг олонтаа сүрхий хохироож байсны эхнийх нь 1680 оны дайнаар болсон бөгөөд 18 дугаар зуунд дахин сэргээн зассан байна. 1872 оны үед тус Хийдэд 62 сүм, мянга гаруй лам шавьлан сууж байжээ. Гэсэн ч 1930 оны сүүлээр дахин Коммунист цэвэрлэгээний үед дахин халдлагад өртсөн юм. 108 суварга бүхий гадна хана, гурван жижиг сүмийн хамт тогтож үлдсэн байна. 1947 онд тус хийдийг музей болгов. Нэгэн судлаачийн үзэж байгаагаар АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт Сталинд шахалт үзүүлснээр тус хийдийг бүр мөсөн устгахаас аварсан гэдэг. 1990 оны ардчилсан хувьсгалын дараа Эрдэнэ Зуу Хийдэд дахин лам нар шавьлан сууж, сүсэгтэн олон ирдэг газар  болжээ. Өнөөдөр Эрдэнэ Зуу Хийд нь Бурхны шашны үйл ажиллагаа явуулж байгаа хийд төдийгүй жуулчид олноор ирэх музей болсон байна.

Эрдэнэ Зуу Хийд нь Орхоны Хөндийн Соёлын Дурсгалын нэг төдийгүй ЮНЭСКО-н Дэлхийн Соёлын Өвд багтсан билээ. Хийд нь Анжа Жүүлчины Баазаас 5 орчим км-н зайд байдаг.


Монголын Эзэнт Гүрний Нийслэл Хархорины музей

Хархорины музей нь жижиг ч Улаанбаатар хотын гадна орших музей дундаа хамгийн шилдэгт орох сэтгэл хөдөлгөм музей юм. Эндхийн үзмэр бүр нь ур хийц сайтайн дээр нүд баясгахаар харуулсан. Музейд ойролцоох бүс нутаг, Өвөрхангай аймгийн нутаг дахь бусад археологийн судалгааны талбайгаас гаргаж авсан  13-14 дүгээр зууны арав гаруй урлагийн бүтээл , тухайлбал манай эриний өмнөх чулуун эд зүйл тавигдсан байдаг. Үүний зэрэгцээ та сав суулга, хүрэл эдлэл, мөнгөн зоос, шашны эд хэрэгсэл, чулуун дээрх бичээсийг үзэж сонирхох боломжтой. Тус музейд мөн шаланд тал хэсэг нь шигдсэн зуух ч байдаг.


Орхоны бичээс

Орхоны Бичээс, Хөшөө Цайдамын Дурсгалын байгууламж нь 8 дугаар зуунд Орхоын Хөндийд  Хөх түргүүдийн босгосон хоёр дурсгалын байгууламж юм. Эртний Түрэг бичээсээр бичигдсэн дээрх хоёр бичээсийг Куль Тигин, түүний ах Билгэ Хааны дурсгалд зориулан босгожээ. Хятад, эртний Түрэг хэлээр бичигдсэн дээрх бичээст эртний Түргүүдийн гарал үүслийн тухай домог, Түргүүдийн түүхэн дэх алтан үе, Хятадад дагаар орсон хийгээд Илтериш Хаан Түргүүдээ чөлөөлөн тухай өгүүлнэ. Үнэндээ, нэгэн эх сурвалжид өгүүлснээр энэхүү бичээс нь туульстай тус ойролцооайзам хэмнэлтэй хэсгүүдтэй” бичигдсэн байна.


Монголын Эзэнт Гүрний Дурсгалын Байгууламж

Орхоны Хөндий нь Сэлэнгэ мөрөнд цутгадаг Орхон голын хөндий төдийгүй олон зууны туршид түүхэн чухал үйл явдал, ололт амжилтын гэрч болон ирсэн билээ. Өнгөрсөн түүхийнх нь хувьд 1220 хавтгай дөрвөлжин км талбай нутгийг ЮНЭСКО-гоос хамгаалалтандаа авч, харин 2004 онд Дэлхийн Соёлын Өвд бүртгэсэн байна.

Эртний Түрэг хэлний (Хөх Түргүүдийн хэрэглэж байсан эртний түрэг хэл) түүхэн ул мөрийг илтгэх 7-10 зууны үеийн Орхоны Бичээс зэрэг олон  археологийн чухал чухал дурсгалууд чухам эндээс л олддог билээ. Эдгээр бичээсийг археологи, хэл шинжлэлийн эрдэмтэд “Орхоны Бичээс” гэж нэрлэх нь ч бий.Чухам энд л Монголын Эзэнт Гүрний эртний нийслэл Хархорин, Уйгурын Хаант Улсын балгас, Хар Балгас зэрэг байдаг. Эрдэмтэн судлаач Пётр Кузьмич Козлов чухам энэ хөндийд Хүннүгийн үеийн хаадын булш хэд хэдийг олсон билээ.

Толгодын оройд сүндэрлэх Эртний Монголын Эзэнт Гүрний Дурсгалын Байгууламж нь Хархорин хоттой залгаа баригдсан ба эндээс Орхоны Хөндий маш сайхан харагддаг. Байгууламж гурван хавтаснаас бүрдэх ба тус бүр нь Эртний Монголын Эзэнт Гүрнүүдийг, тухайлбал Хүннү, Түрэг, Монголын Эзэнт Гүрнийг харуулна.


Орхоны Хөндийгөөр Мориор Аялах

Нүүдэлчин ардын аж амьдралтай танилцаж, морины нуруун дээрээс жинхэнэ эрх чөлөөг мэдэрч, сая сая оддын доор шөнийг өнгөрөөх  морин аялал хийхийг урьж байна.


Төвхөн Хийд

Хангайн Уулсын оройд далайн түвшнээс 2400 метрийн өндөрт, ой модоор хүрээлүүлэн орших Бурхны шашны даяанчийн хийдэд тавтай морилно уу. Тус Хийд нь яг л бясалгал  хийхэд зориулагдсан газар юм. Алдарт зураач, уран барималч, эрдэмтэн, Монголын Бурхны шашны анхны тэргүүн Занабазар энэхүү хийдийг 1654 онд бүтээжээ.


Орхоны Цутгалан

27 метрийн өндөртэй  Орхоны Цутгаланг мөн Улаан Цутгалан гэж нэрлэх нь ч бий. Энэхүү цутгалан нь Монголын төв хэсгийн хамгийн үзүүштэй газруудын нэг юм. Ойролцоогоор  20 мянган жилийн өмнө газар хөдлөн,  галт уул дэлбэрэхэд үүссэн ба галт уулын чулуу, гүн хавцал, цутгалантай үзэсгэлэнтэй газар билээ.


Орхоны Хөндийг тольдонгоо Бясалгалын Хийд рүү явган аялах

Орхоны Хөндийг тольдонгоо жуулчдын хөл тавиагүй голын эрэг даган явган аялахыг урьж байна. Бидний эцсийн зогсоол уулын бэлд орших “Бясалгалын Сүм” хэмээн нэрлэдэг  жижигхэн сүм байх болно. Амьдралд хөл алдсан хүмүүст зориулж байгуулсан тул тус сүмийг ийнхүү нэрлэдэг юм. Бүхий л асуудлаа бодож тунгаан, цоо шинэ амьдрал эхлүүлэхийн тулд хүмүүс энд олон хоног бясалгал хийх боломжтой байдаг.