Анжа Жүүлчины Бааз


Гэр Ресторан: Ногооны талбайгаас шинэхэнээрээ

Манай Гэр Ресторанд та бүхэн кемпийн эзэн, түүний хамт олны бэлдсэн амт, чанартай европ, монгол хоол зооглох боломжтой. Манай хүлэмжинд тарьж ургуулсан шинэхэн ногоо, жимс, гэрийн аргаар хийсэн талх, нарийн боов, шинэхэн сүү, сүүн бүтээгдэхүүн зэргийг манай менюгээр захиалан амтлах боломжтой. Гэр Ресторан маань өглөөний 7-с оройн 11 цаг хүртэл ажиллах ба та бүхэн интернетэд холбогдох боломжтой.

Өглөөний цайгаа яах уу?

Уламжлалт европ болон монгол өглөөний цайг хослуулаарай: Үүнд: шинэхэн барьсан талх, шарвин, өглөө саасан сүү, шинэхэн бүрсэн тараг зэргийг манай гэрээт нутгийн малчид зэрлэг жимсгэнэ, гишүүнээр (Rheum) хийсэн даршмалын хамт нийлүүлдэг. Гишүүн хэмээх энэ ургамлыг Азийн орнуудад хоол хүнс, эмчилгээнд хэрэглээд 2000 гаруй жил болж байгаа ба олон өвчнийг анагаах увидастай хэмээдэг.


Бэлэг дурсгалын дэлгүүр

Хүн бүр л очсон газрынхаа тухай дурсгал болгон бяцхан дурсгалын зүйл, бэлэг авах хүсэлтэй байдаг. Анжа Жүүлчины Баазын хамт олон үүнийг сайтар ойлгож та бүхэнд зориулан бэлэг дурсгалын дэлгүүр ажиллуулж байна. Манай дэлгүүрээр орж, өөртөө, гэр бүлдээ, найз нөхөддөө бэлэг худалдан аваарай. Нутгийн малчид, бэлэг дурсгалын зүйл үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, тэдний үйлдвэрлэсэн дурсгалын зүйлсийг ашиг шингээлгүй худалдаж байгаагаараа бид бахархаж байна. Чухамдаа ийм болохоор таны худалдан авсан бэлэг бусдаас онцгой, цорын ганц гэдэгт та итгэлтэй байж болно.

Манай хамтрагчид:
• “Ар Арвижих Дэлгэрэх” Архангай аймгийн бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэдэг нөхөрлөл
• “Номадс Сувенир” ХХК
• “Хархорин сумын сурагчдын үйлдвэрлэсэн бэлэг дурсгал”, Японы нэг ТББ-ын дэмжлэгтэйгээр
“Увс аймгийн чацаргана, чацарганы бүтээгдэхүүн”– Баруун Монгол нутгийн бэлэг дурсгалын зүйлс.

Ар Арвижих Дэлгэрэх” нөхөрлөлийн бүтээгдэхүүн

Сарлагийн ноосон бүтээгдэхүүнийг манай кемпээс аваарай: сарлаг малладаг малчид  орлогоо баталгаажуулж, уламжлал, экосистемээ нь хадгалж үлдэхийн тулд Хангайн Ууланд амьдарч, сарлаг малладаг малчид 2010 онд нөхөрлөл байгуулсан юм. Энэ нь тогтвортой хөгжил, шударга худалдааг хөгжүүлэх зарчмаар хийгдсэн алхам билээ. Самнах, ялгах, шалгах, ноос, хөөврийг ангилах зэрэг олон нарийн шат дарааллыг нэвтрүүлж чадсанаараа тус Нөхөрлөл нь Залуу Сарлагын Хөөврөн Хөнжил үйлдвэрлэн, экспортолж байгаа анхны аж ахуйн нэгж болсон төдийгүй тэдний бүтээгдэхүүний чанарыг олон улсын дээд зэрэглэлийн нэхмэл бүтээгдэхүүний компаниуд ч өндрөөр үнэлээд байна. Сарлагын ноосны ширхэглэг нь урт, зөөлөн тул техникийн талаасаа өрсөлдөх чадвартай ба Монгол болон экспортын зах зээл дээр ээрэх, нэхэх бизнест ашиглаж байна. Ар Арвижих Дэлгэрэх нөхөрлөлийн Залуу Сарлагын Гараар Самнасан Хөнжлийн Европ руу хийж байгаа экспорт сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэн. Энэхүү хөнжлийг сурталчлан, таниулснаар Нөхөрлөлийн гишүүн малчдын амьжиргааг нь дэмжиж, дээшлүүлэхэд тус дөхөм болж байгаа билээ.


Гэртээ байгаа юм шиг байгаарай: таны тав тухыг бүрдүүлэхэд хэрэгтэй бүхэн энд байна

Мини номын сан

Гэр Ресторандаа уншлагын булан байгуулсан билээ. Манай ном, зочдын маань үлдээсэн номыг та авч, амтархан унших эсвэл номоо сольж, бүр шинээр ном өгөх ч боломжтой. Та аль нэг номоо уншиж дууссан бол манай уншлагын буланд үлдээх боломжтойг санаарай. Таны үлдээх номыг унших хүнд сэтгэлийн үг, санал зөвлөгөө үлдээх боломжтой. Манай уншлагын буланд түүх, соёл, нүүдэлчин ард түмний аж амьдралын тухай юугаар ч сольшгүй олон ном байгаа шүү.

Душ, банн

Шороо татуулсан замаар удаан яваад цаашдын замдаа гарахын өмнө усанд ормоор байна уу? Анжа Жүүлчины Баазад танд хэрэгтэй бүхэн бий: халуун душ, ариун цэврийн өрөө, эко жорлон, тэр бүү хэл угаалгын үйлчилгээ бий шүү.

Байгалийн үзэсгэлэнт газрууд

Манай Кемп экологийн олон төслүүдэд оролцож, байгаль орчин, байгаль орчны хамгааллын талаар өндөр ухамсартай байхыг зорьдог. Өөрсдийн ногооны талбай, кемпийнхээ эргэн тойронд олон төрлийн мод, бут сөөг, цэцэг мөн ногоо, жимс  тарьж ургуулдаг. Олон сайхан цэцэгс дэлгэрсэн манай бяцхан цөөрөмд саатан тухлаарай. Бид сайхан уур амьсгал бүрдүүлж, түүнийгээ арчилж тордсоор байна.