тавтай морилно уу!

Аня Эко Гэр Кемпэд


Аня Эко Гэр Кемпэд тавтай морилно уу!

Хэрэв та Монголын Эзэнт Гүрний хуучин Нийслэл болох Хархорин, Эрдэнэ Зуу Хийд мөн түүх, соёлын дурсгалт олон газартай Хархорин (Өвөрхангай аймаг) явах гэж байгаа бол манай Аня Эко Гэр Кемпээр зочлоорой. Экологийн цэвэр, эрүүл хоол хүнс зооглонгоо халуун дулаан, нөхөрсөг уур амьсгалд цагаа бидэнтэй өнгөрүүлээрэй.

Манай кемп  Хархорины баруун урд талд, Монголын Эзэнт Гүрний дурсгалын байгууламжийн өвөрт байрладаг. Монголын Эзэнт Гүрний дурсгалын байгууламж нь тус улсын түүхэнд байсан хамгийн том гурван эзэнт гүрнийг харуулдаг мөн тухайн байгууламжаас Орхоны хөндий ч сайхан харагдана.

АНЯ КЕМПИЙН КООРДИНАТ

47°11’04.6″N 102°47’58.5″E (DMS – Градус, Минут, Секунд)
N47.184611 E103.799583 (аравт)

АНЯ ЭКО ГЭР КЕМПЭД ОЧИХ

Улаанбаатар хотоос 360 км зайд
1-р хувилбар: Улаанбаатар хотоос жийпээр 4 цаг явах
2-р хувилбар: Орон нутгийн автобусаар 6 цаг явах. Орон нутгийн автобус өдөр хоёр удаа өглөөний 11, өдрийн 14 цагт Драгон төвөөс явдаг.