Таван Гол


Ресторан

Монгол гэр, европ үйлчилгээ, онгон зэлүүд байгаль. Энэ бүхний цогц нийлэмжээс та гайхалтай мэдрэмжийг авах болно. Ресторан өглөөний 7 цагаас үдшийн бүрий хүртэл нээлттэй байх бөгөөд туршлагатай тогоочийн бэлдсэн үхэр, тахиа болон гахайн махтай амтат хоолоор үйлчилдэгээс гадна цагаан хоолтой амрагчдадаа тусгайлсан хоолыг гаргадагаараа онцлог юм. Өдөр бүр шинэ амт, шинэ хоолоор үйлчлэх тул та амралтын хугацаандаа манай рестораны чадварлаг тогоочийн гараа гаргаж хийсэн хоолны аяллаар давхар аялах боломжтой гэдгийг хэлэхэд таатай байна.

Өглөөний цайнд уу?

Өглөөний цай маань буфетээр гардаг ба өглөөний 7 цагаас 10 цагийн хооронд Англи, Герман маягийн өглөөний цай таныг угтах болно. Зөөлөн гал дээр барьсан талх, хүлэмжинд тарьж ургуулсан шинэхэн ногоо, уламжлалт Герман технологийн дагуу үнээний цэвэр сүүгээр хийсэн бяслаг, зэрлэг жимсний чанамал гээд энэ бүхэн нэг л зүйлээр хоорондоо адилхан, тэр нь: Эрүүл, Органик!


Гол нь тохь тух: Онгон зэлүүд байгалийн дунд таны мэдэх танил орчин

24 цагийн цахилгаан хангамжийг байгальд ээлтэй технологийн шийдэл бүхий нарны самбар болон цахилгаан үүсгүүрийн хосолмол системээр шийдэж өгсөн. Тохилог рестораны орчинд эгшиглэх намуухан хөгжмийн аялгуу танд тайвшрал, амар амгаланг бэлэглэх бөгөөд тусгайлан зассан саравчинд байгалийн сайхныг тольдонгоо амтат хоол зооглох боломжтой.  

Зочиддоо тав тухтай, тохилог орчинг байгальд ээлтэй технологийн шийдлээр бүрдүүлж, соёлч, боловсон үйлчилгээг үзүүлэх нь бидний зорилго юм. Халуун, хүйтэн устай шүршүүр, саун, боловсон болон био-00 гээд таны хэрэгцээг бүрэн хангана гэдэгт бид итгэлтэй байна.  


Урлаг, соёлын арга хэмжээ

Углагийн Тоглолт

Таван Гол гэр буудал нь ардын уламжлалт дуу, хөгжим болон бүжгийн үзүүлбэрийг багтаасан урлагийн тоглолтыг групп зочдодоо зориулан зохион байгуулдаг. Аян замын алжаалаа өнө эртнээс өвлөгдөн ирсэн түүхийн баялаг их соёлыг шингээсэн урлагийн тоглолтыг үзэнгээ тайлах нь танд сэтгэлийн их таашаалыг өгөх болно.

Хос Морины Шоу

Таван Гол жуулчны бааз нь групп зочдодоо зориулан жил бүр баазын нэрэмжит “Хос Морины Шоу”-г нутгийн иргэдтэйгээ хамтран зохион байгуулдаг. Шоунд оролцогч хосууд нь Монгол үндэснийхээ гоёмсог дээл, хувцасаараа ижилссэн байхаас гадна унаж буй хос морьдоо эрт үеэс өвлөж ирсэн хуучны тансаг хийцтэй эмээл, хазаар зэрэг Монгол хүний дархан ухаан шингэсэн гоёмсог хэрэгслээр тоноглосон байх нь ирсэн зочдын нүдийг хужирласан өвөрмөц арга хэмжээ болдог. Уг арга хэмжээ нь ганган хосын үзүүлбэр, уурга шүүрэх, эмнэг сургах зэрэг сонирхолтой үзүүлбэрээр дүүрэн шоу болдогоос гадна үзэж буй зочдодоо зориулсан соёлын арга хэмжээг давхар багтааснаараа маш онцлог шоу-арга хэмжээ болдог.