тавтай морил!

Таван Гол гэр буудалд


Таван Гол гэр буудалд тавтай морил!

Таван гол жуулчны бааз нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутагт орших Олон голын бэлчир хэмээх байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг. Олон голын бэлчир нь Дэлгэрмөрөн, Идэр, Бүгсэй, Чулуут голууд нийлж цутган Сэлэнгэ мөрний эхийг үүсгэдэг Таван гол –ын байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар юм.

Их хотын дуу чимээнээс ангид, зөвхөн байгалийн анир чимээг мэдрэх энэхүү газар нь Монголын томоохон гол, мөрдүүдийн залгаа, уул нурууд (Хангайн нуруу, Эрчимийн нуруу) эхлэл, төгсгөл нь болсон газар бөгөөд тохь тухтай орчин, сэтгэлд нийцсэн үйлчилгээ таныг хүлээж байна. Мөн манай баазын зүгээс амрагчдадаа зориулан өндөр зохион байгуулалт бүхий хагас болон бүтэн өдрийн тусгайлсан аяллуудыг зохион байгуулдаг.

ТАВАН ГОЛЫН GPS СОЛБИЛЦОЛ

49°16’09.3″N, 100°40’44.1″E
49.269250, 100.678917

ТАВАН ГОЛРУУ ОЧИХ МАРШРУТ

Улаанбаатар хотоос: 900 км
Сонголт 1: Онгоцоор 1 цаг 30 мин Улаанбаатар – Мөрөн чиглэлд нисэх бөгөөд жийп машинаар Мөрөнгийн нисэх онгоцны буудлаас баазруу хүртэл 2 цаг 30 мин явна.
Сонголт 2: Эхний өдөр, Улаанбаатараас жийп машинаар Сэлэнгэ мөрөний эрэгт байрлах амралтын газар хүртэл 6 цаг явна. Дараагийн өдөр, Таван Гол жуулчны баазруу 4 цаг машинаар явж очино.

Мөрөн хотоос: 110 км
Жийп машинаар 2 цаг 30 мин, Бага оврын автобусаар 3 цаг явна.

Таван Гол жуулчны баазыг шувууны нүдээр тольдвол: