Бидний тухай


Out of NowHere брэндийн үзэл санаа

 
 

Товчхон түүх

Бидний гараа 2007 онд Улаанбаатар дахь Францын ЭСЯ-ны атташе (2001) Frederic Roman-Hauduroy, ноён Зандраагийн Дэмэдбал болон түүний эхнэр Жигжидсүрэнгийн Соёлмаа нарын Out of NowHere (Here and Now)-ыг үүсгэн байгуулснаар эхэлсэн билээ. Үүнээс хойш 10 жилийн хугацаанд Монголын анхны орон нутагт төвлөрсөн буудлуудын сүлжээ брэнд болох манай Out of NowHere нь бүс нутгийнхаа болон олон улсын зах зээлд өөрийн нэр хүндийг бий болгожээ. 2016 оны 12-р сард манай Sweet Gobi (Баян Говь), Ursa Major (Орхоны Хөндий) хоёр ложууд Монголын аялал жуулчлалын холбооноос “Монголын шилдэг жуулчны бааз”-аар шалгарав. Тасралтгүй өсөн дэвжиж буй аялал жуулчлалыг салбарын стандартыг дээшлүүлж, олон улсын түвшинд хүргэхийн төлөө “Алтан Луужин” шагналыг нэвтрүүлсэн билээ. Бид аялал жуулчлалын салбарын шилдэг мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн бусдыг тэргүүлж чанартай, хариуцлагатай, олон улсад амжилттай Монгол аялал жуулчлалын ирээдүйг бүтээж байгаадаа баяртай байна. Манай хамгийн сүүлийн зорилго бол аялал жуулчлалын өндөр потенциалтай байрлалуудад үйл ажиллагаа явуулж буй бие даасан өвөрмөц зочид буудлуудыг нэгтгэн, бие биенийхээ туршлага, хүрээг хуваалцаж, хамтдаа өсч хөгжих юм.


Хөдөө орон нутаг, ард иргэдийн амьдралд ойртон нөхөрлөхүй

Хүн дотоод сэтгэлээрээ юм уу биеэрээ аялна гэдэг нь юун түрүүнд таньж мэдээгүй байгаа зүйлтэйгээ учирна гэсэн үг юм. Out of NowHere брэнд хөдөө орон нутаг, түүний соёлын чанадад нэвтрэх боломжтой тийм зочид буудлыг санаачлан сэдэж, бүтээн байгуулж байна. Тухайн орон нутгийн ард иргэдэд илүү ойр байж, бие биедээ итгэж, хүлээн зөвшөөрөгдөхдөө тэдний амьдралынх нь хэв маягтай илүү ойр дотно нөхөрлөх нь бидний нууц байх болно..


Байгаль орчинтой зохицохуй

.
Хөдөө орон нутгийн чанадад нэвтрэх хүслээ тод илэрхийлэхээр Out of NowHere брэнд геолож гэдэг үзэл санааг бий болгосон юм. Тийм ээ, манай үзэл санаа бол эколож мөн бөгөөд бид түүнийг илүү хөгжүүлж чадсан. Out of NowHere брэндийн ирээдүйн хүсэл бол гагцхүү газар нутаг бүхлээрээ төдийгүй хүн, соёлын бүх хэмжүүрт үзэмжит байгаль, хүний сэтгэлийн сайхантай сүлэлдэж байгааг эрхэмлэх явдал юм.


Байгаль орчин

.
Out of NowHere брэндийн зочид буудлуудыг олж очихдоо олны хөлийнх болсон замаас гажих хэрэгтэй болно. Эколожууд маань хүрч очих боломжтой, байгалийн хосгүй газруудад байрладаг. Бидний явуулж байгаа үйл ажиллагааг дэмжин хэзээ нэгэн өдөр байгалийн нөөц газрууд ч хүртэл үүд хаалгаа нээнэ гэдэгт бид итгэлтэй байна.


Тансаг байдал

.
Заримдаа өөрийн гэсэн дуурсах нэргүй, эзгүй хээр тал дахь хосгүй байгальд Out of NowHere брэндийн зочид буудлууд олон улсын зочид буудлын стандартын өндөр зэрэглэлийн үйлчилгээг үзүүлж байна. Бидний амжилтын нууц бол Out of NowHere брэндийн хамт олон бүгдээрээ илбэчид байдагт оршдог !