Sweet Gobi Геолож

   
Нүүдэлчин малчидтай уулзах

Та таван хошуу малын* оронд нүүдэлчин малчдын амьдралтай танилцаарай. Хэсэг амарч, шагай тоглон, гал дээр чанасан цайнаас нэг аягыг эсвэл хөхүүрт исгэсэн айраг уух зуураа монголчуудын зочломтгой занг мэдрээрэй. Халуун хүйтнээс хамгийн сайн тусгаарлагч гэдгээрээ дэлхийд алдартай эсгий хийх аргыг, Монголын хүйтэн өвөлд зохицсон ямааны богино, дулаан, үнэт ноолуур самнах зэрэг уламжлал, ур ухаантай нь танилцаарай.

Хүсэж байвал та мал сүрэг хотолсон цагаар ноос авах, мал саахад нь тусалж болно. Монгол морьтон эрсийн түргэн шаламгайг сэтгэл хангалуун бахдан хараарай. Таныг хүсвэл тэд гаргууд сайн эзэмшсэн урлаг болох морь уургалах үзүүлбэрийг* үзүүлэх болно.

Гэр барьж үзмээр санагдаж байгаа хүмүүс байвал тэднээс яаж барьдгийг нь харангаа зааж өгөхийг гуйгаарай. Мөн хоол хийх дуртай, хоол сайн хийдэг хүмүүс цэвэр монгол хоол (хуушуур, бууз, боорцог) хийж, амсалгүйгээр бүү яваарай.

ТАЙЛБАР/
* хонь, ямаа, морь, тэмээ, үхэр (үнээ, сарлаг – V-р зуун. үхэр сарлагийн эрлийз хайнаг)
* унь


Амьтан, Ургамалтай танилцах

Out of NowHere нэрийн Sweet Gobi геоложид байрласнаар жилийн 300 хоногт нартай байдаг, гэрлийн бохирдол үгүй, энэ дэлхийн хамгийн сайхан одот тэнгэрийг анир чимээгүйн дунд та ажиглах боломжтой. Үүний тулд бид танд зориулан Sweet Gobi геолож дээрээ алсын тусгалтай Swarowski Atm 80 Hd дуранг байрлуулсан байгаа юм. Цаг агаарын ямар ч нөхцөлд, өдрийн аль ч наранд, бүр хэт хурц нартай үед ч дүрсийн гайхалтай сайхан контраст харуулах энэхүү дуранг холын болон ойрын зайд /3м-с дээш/ тохируулан амьтан, ургамал, шувуудыг өдрийн цагаар ажиглах боломжтой. 295 гр хөнгөн жинтэй, мөн суурь сайтай тус дуран нь 42-1000 метр харагдах орчинг багтаасан том өнцөгт дурангаар тоноглогдсон нь тас шувуу, цэн тогорууны эрхэмсэг дэвэлтийг гайхах бишрэх боломжийг танд олгоно. 8000 метрээс дээш өндөрт нисэж Гималайн нурууг даван Энэтхэгт хүрэхээр нүүдэллэж чаддаг хоёрхон төрөл шувуу дэлхий дээр байдгийн нэг нь цэн тогоруу билээ.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Wild Life Science and Conservation Center хаягаар орж үзнэ үү. Бид тун удахгүй тус байгууллагатай хамтран зэрлэг амьтдын тооллого явуулах төсөл хэрэгжүүлэн хамтран ажиллах болно.

  Бидний газрын зургийн системr: 47°08’06”N  104°12’10”E


Элсэн тасархайд тэмээ унах

Sweet Gobi геоложоос холгүй Монголын Гучин гурван “Говь”, “цөл”-ийн нэг болох Элсэн тасархай олон арван км газар сунаж тогтсон байдаг. Тав, зургаа эсвэл ёс дүгээр сард хоёр бөхтэй тэмээг өвлийн хүйтэн даах тарга тэвээргээ хангалттай авсан үед унан, салхины аясаар хуйлрах уулын элс, чулуутай говийн зүрхэн газар руу 2 цагийн аялал хийгээрэй. Өөрийн гэсэн амьтан, ургамалтай хагас-хуурай энэ элсэн цөлд ургадаг нутагшмал ургамлын төрлүүдийн бэлгэдэл болсон арцны анхилуун сайхныг үнэртээрэй. Бөөнөөрөө ургадаг энэ ариун ургамлыг “арц” гэх ба элсэн манхныг сайхан үнэрээрээ ариусгана. Лам нарын түүж, нунтаглан, авшигласан арцыг сүм хийд, айл өрх, нүүдэлчин малчид тахилын ширээндээ уугиулдаг.

* Улаанбаатар/Хархорин явах зам элсийг хоёр хэсэгт хуваагдлаас үүсчээ.

 Бидний газрын зургийн систем: 47°15’11”N  103°54’20”E  


Элсэн манхан дунд морь унах

Та Баян Түрүүны баян бүрдэнд дэлхийн хамгийн шилдэг адуучдаар газарчлуулан морь унаарай. Боломжоороо морио алхуулж эсвэл давхиулан Монголын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн хөлөг сайхан морьдыг таньж мэдээрэй. Ард түмэн тэдний алдрыг магтан дуулж, үндэсний хөгжмийн зэмсэг морин толгойт хуурын аялгуу тал нутагт салхи татуулан давхих морьдын хэмнэлт хөдөлгөөнийг уянгалуулан тоглоно. Адууны нас, өнгө зүсийг ялган заасан олон төрлийн нэрийг сурах нь өөр хэл сурахаас ялгаагүй хэрэг болдог. Монголчууд морио унаад явахдаа францчууд шиг “хүүгэх биш харинчүүгэж хэлдэг ба өргөн дөрөөн дээрээ гишгэн босож, зогсоогоороо унадаг.

Морио жолоодохдоо гагцхүү цулбуур төдийгүй эмээл дээр тэнцвэртэй суугаа биеийнхээ жинг ашигладаг. Та хөлгийнхөө туурайд элс татуулан элсэн манхнаар өгсөн, уруудан зугаалаарай.Та унага хөхүүлж, гүү саах цагаар зэлэн дээр цугласан адуун сүрэг өргөн уудам тал нутагтаа чамин дэглэсэн бүжиг мэт эрх чөлөөтэй давхихыг хараарай.


Тара нуурыг тойрон бясалган алхах / Тара нуур

Sweet Gobi геоложоос 8 км-т Шилүүт уулын бэлд (1520 м) орших энэхүү баян бүрдийн Тара нуурын усны долгионд ан амьтан, ургамал цэцэг гайхалтайяа үзэгдэнэ. Хубилай хааны үед 1260 онд бурхны шашныг төрийн шашин болгосон ба сүүлд Алтан хааны удирдлагаар XVI-р зуунд язгууртнуудын хүрээнээс тэлж, ард олонд түгсэн (билээ). Тэр үеэс эхлэн Монголчууд Тара нуурыг бүтээлч дарь эх, бурхны шашны шүтээн хэмээн биширч иржээ.

Элсэн манхан, галт уулын хагас-чулуулаг, цэцэг ногоо бүрхсэн хээр тал дунд нуурын усанд нүүдэллэн ирсэн хөх дэглий, тогоруун сүрэг нисэх нь тэнгэрийн хөх өнгөнөөс ялгаран харагдана. Нуурын эргэн тойронд нь үүгээр нутагладаг нүүдэлчин малчдын сүрэг бэлчинэ. Танд аз таарвал хэдхэн хором ч болтугай марал буга, цагаан гөрөөс, ятуу, дэглий шувуудыг олж харна.

 Бидний газрын зургийн систем: 47° 15’55”N  103° 50’50”E  


Монгол улсын газар зүйн төв цэг

Өвөр Хөшөөтөөс холгүй, Ш. Шагдарын 1979 онд тодорхойлсноор Хойд өргөргийн 46°51’52”, Зүүн уртрагийн 103°49’49”-аас бид Монгол улсын газарзүйн төвийг олох боломжтой.

 Бидний газрын зургийн систем: 46°51’52”N  103°49’49”E  


Мандухай цэцэн хатны дурсгалын хөшөө

Цэцэн билэг төгөлдөр, монгол эмэгтэйн бэлгэдэл болсон Мандухай цэцэн хатан монгол эмэгтэйчүүдийн хүч чадлыг өнөөдөр ч илэрхийлсээр байна. Улаанбаатар хотын гудамжаар шовх, өндөр өсгийтэй гутал гишгэсэн, биерхүү том, гоо үзэсгэлэн төгөлдөр бүсгүйчүүд хот, хөдөө орон нутагт ч ялгаагүй ажил үйлс, ар амьдралаа ухаалгаар авч явна.

1478 онд орчлонгийн мөнх бусыг үзүүлсэн Мандуул хааны бэлэвсэн хатан Мандухай Чингис хааны ач хүү Хубилай хааны удам залгах цорын ганц садан Мандуул хааны элэнц ач Батмөнх хүүг хамгаалан дэргэдээ авна. Хүүгийн эцэг Мандуул хаантай хийсэн дотоодын сөргөлдөөний үеэр амь үрэгддэг. Мандухай бяцхан хүү Батмөнхийг Даян хаан-д өргөмжлөн хаан ширээнд залаад, хожим эрийн цээнд хүрэхэд нь хатан нь болдог. Мандухай хатан төрийг захиран, Тогоон тайш, түүний хүү Эсэн тайшийн үеэс Монголыг дангаараа захирч байсан Ойрадуудыг удаа дараа буулган авч, Халхын ноёрхлыг сэргээн, удирдаж байв. Мандухай хатны гавьяа бол XV-р зууны эхэн үеэс дотооддоо хагаралдсан дайны хөлд доройтсон Чингис хааны удам угсааг сэргээнгээ монгол овог аймгуудыг нэгтгэсэнд оршдог. 1988 онд Ц. Нацагдоржийн романаар Бэгзийн Балжинням “Мандухай цэцэн хатан” хэмээх уран сайхны киног бүтээжээ. Уг кинонд Тогоон тайшийн байгуулсан Талмукийн эзэнт гүрнийг буулган авч, Манжуудыг хөөн зайлуулж, XVI-р зууны сүүлчээр Монголын эзэнт гүрэнг Чингис болон Хубилай хааны алтан үетэй холбон, хойшоогоо Байгаль нуур, урагшаагаа Хятадын цагаан хэрэм хүртэл тэлж чадсан Даян хааны ач хүү Алтан хан мэт Чингис хааны удмын олон хаадыг төрүүлсэн цэцэн хатны гавьяаг өгүүлдэг.

Мандухай цэцэн хатан дахин нэгдэж чадсан халх хийгээд төв Халхын овог аймгуудтай хамтран, Манжийн эсрэг хийсэн аймшигт тулалдаан болсон энэ газар кино зураг авалтын үеэр түүний дурсгалд зориулан хөшөө босгосон юм. Таныг энэ түүхийг сонсох юм уу эсвэл монгол хувцас өмсөж үзэх хооронд Out of NowHere брэндийн Sweet Gobi геоложийнхон наран жаргах мөчид гэрэлт хөшөөтэй зэргэлдээ орших гайхалтай хадны дэргэд цай, амтат бялуугаар үйлчилнэ.


Бүрд сум, орон нутгийн музей / Бүрд сум

Өвөрхангай аймгийн төв Арвайхээрээс хойд зүгт 136 км, Улаанбаатараас баруун зүгт 344 км-т орших Бүрд сум нь Өвөрхангай аймгийн 19-н сумын нэг юм. Энэ сум нь 2581 км2 газар нутаг, 5 багтай. 3000 хүн ам, 200,000 гаруй толгой малтай. Сталины үе, бурхны шашны урлагийн эрс тэрс бүтээлүүд зэрэгцэн орших Бүрд сумын орон нутгийн бяцхан музейгээр зочлохоо та бүү мартаарай.

 Бидний газрын зургийн систем: 46°58’57”N  103°47’07”E  


Өгий нуур

Өгий нуур нь далайн түвшнээс дээш 1337м-т оршдог, 25 км2 талбайтай, цэнгэг устай нуур бөгөөд амьтан, ургамлаараа Рамсарын (буюу олон улсын ач холбогдолтой чийглэг) бүсэд тооцогддог. Алгана, цурхай, хадар, булуу цагаан зэрэг олон төрлийн загастай ба жилдээ 1 тонныг барих нөөцтэй! Түүнчлэн дөрөвдүгээр сарын сүүлчээр халуун орноос буцаж ирдэг тогоруу, нугас, устах аюул нөмрөөд байгаа хунгалуу, ягаан цахлай, борцгор хотон зэрэг нүүдлийн олон шувуутай

Нуурын баруун талд XVII-р зуунд баригдсан Шилийн хийдийн туурь бий. Цаашлаад Хархорин руу урагшаа явах замд 25 км газарт Хөшөө Цайдамд Түрэгийн ах дүү хоёр Билгэ хаан (716-734), Күлтэгин (685-731) нарын хүндэтгэлд зориулж босгосон хоёр хөшөө, булшны хоёр чулуу байдаг.

 Бидний газрын зургийн систем: 47°47’08”N  102°48’58”E 


Эрдэнэ Хамбын хийд, Өвгөн хийд

Далайн түвшнээс дээш 1967 метрийн өндөрт оргилтой Хөгнө хан уулын бэлд байх Эрдэнэ хамбын хийдэд хүмүүс мөргөхөөр ирцгээдэг. Монгол улсад коммунизм нурах хонхны дуу цангинаж байсан 90-ээд оны эхэн үед зарим хэсгийг нь сэргээн засварлажээ. Уг хийд хурал номын нэг, өөр хоёр дацан гэсэн томгүй гурван (жижиг) сүмтэй. Нэг сүмд нь аварга том хүрд байдаг бол нөгөө сүмд нь хүслийг хангагч гэж олонд танигдсан бурхан шүтээнийг тахидаг.

Толгойн доод хэсэгт, тэндээс хэдхэн километрийн зайд байх Ширээт цагаан нуурын дэргэд 1635 онд төрсөн Монголын шашин, төрийн тэргүүн анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазарын бариулахыг хүсэж байсан хийдийн туурь харагдана. Өндөр Гэгээн Занабазар Богдоор тодорсныхоо дараа хүүхэд байхдаа XIII-р зуунд дэлгэрч байсан шарын шашны уламжлал ёсоор Төвдөд очиж шашны номонд суралцжээ. Лам хуврагуудын оюун санааны амьдралыг сүм хийдийн уламжлалт оруулж ирсэн, бурхны шашныг шинэчлэгч Шар малгайтны урсгалын Монгол дахь анхны төлөөлөгч Богд Гэгээн Монголдоо буцаж ирээд олон арван сүм хийд босгосны нэг нь Эрдэнэ Хамбын хийд юм. Түүнийг номын багшдаа зориулж барьсан бөгөөд Хамба гэдэг нь хийдийн тэргүүн лам, харин Эрдэнэ гэдэг нь эрдэнэс, үнэтэй, хайртай гэсэн утгатай ажээ. Эрдэнэ Хамбын хийдийг Өндөр гэгээн Занабазарын дайсан Ойрадын Галдан Бошигт анх удаа эвдэн сүйтгэсэн юм. Учир нь Баруун Монголчууд буюуОйн монголчууд“-ын бурхны шашны Улаан малгайтны урсгал, даян хийгч лам нарын уламжлал V-р зуунаас Халх болох Дорнын буюуталын монголчууд-ын шар малгайтны уламжлалтай харшилдаж байжээ. Хийд хоёр дахь удаагаа XX зууны эхэн үед зөвлөлтийн хэлмэгдүүлэлтэд өртөж сүйдсэн байдаг. Өнөөдөр тус хийдийг нэгэн гэлэнмаа хариуцдаг байна.

Эрдэнэ Хамбын хийдээс нэг цаг хүрэхгүй алхаад очих газар Хөгнө хан ууланд Өвгөн буюу хуучинхийдийн туурь бий. Хусан ойн дундах жимээр өгссөөр энэ нутгийн байгалийн хамгийн сайхныг харж болох газар та очно. Занабазар Эрдэнэ Хамбын хийдийг бариулж байх үедээ 1640 онд баригдсан энэхүү хуучин сүмийг сэргээн засварласан боловч Улаан, Шар малгайтан, Ойрд, Халхчуудын хоорондох дайн түүнийг сүйтгэсэн юм. Хийдийг нурааж, тэнд байсан зуу гаруй ламыг хороохдоо олсоор хооронд нь хөл толгойгоор нь холбон уян (Монголчууд малыг ингэж холбож уядаг) хөнгөлж, өндөр хадан хясаанаас шидсэн байдаг. Хоёр сүм байгаа уулыг цуст энэ үйл явдлын нэрээр Хөгнө хан уул буюу хөгнүүлсэн лам нарын ариун уул гэж нэрлэжээ. Хөгнө гэдэг нь хөнгөлөх, хөгнөх, хан гэдэг нь ариун гэсэн утгатай юм.

*Богд Гэгээн гэдэг нь “хамгийн ариун гэрэл” гэсэн утгатай. Шарын шашны шатлалд Богд Гэгээн бол Далай лам, Панчин ламын дараа ордог бөгөөд гагцхүү Монголын бурхны шашны тэргүүнд олгодог цол юм.

 Бидний газрын зургийн систем: 47°24’34”N  103°41’45”E 


Ширээт цагаан нуур / Нүүдлийн нийслэл «Өргөө»-ийн анхны буурь

Ширээт Цагаан нуур гэх энэ газар 1635 онд XVII-р зууны Монголын улс төр, нүүдлийн нийслэлӨргөө“-гийн шавыг анх тавихтай салшгүй холбоотой номын их хүн Занабазар мэндэлжээ. Нийслэл хот Ширээт Цагаан нуурын анхныхаа байрыг сэлгэж өнөөгийн буурин дээр 1924 онд нүүж ирэхдээ зөвлөлт засгийн нөлөөн дор “Өргөө” гэдэг анхны нэрээ Улаанбаатараар сольсон байдаг.

Төвдийн бурхны шашны тэргүүн Далай лам байдгийн адил Монголчуудын төр, шашны тэргүүн, анхдугаар Богд Занабазар гагцхүү нийслэл хот “Өргөө”-гөөс Өвөрхангай аймаг төдийгүй Монгол улсын хэмжээнд олон тооны сүм хийдийг барьж, нөлөөгөө дэлгэрүүлж байжээ. Түүнийг “агуу, өгөөмөр сэтгэлт” Манзуширийн хувилгаан дүр, билэг оюуны бодьсадва хэмээдэг байжээ. 4 настай байхад нь өвөг эцэг Гомбодорж нь Шагжамуны шавь нарын нэгээс эхлээд 14 өмнөх дүрийг нь хэлж, гэгээнээр тодруулсан байдаг. Занабазар Монголын түүхийн түлхүүр үе Халх, Ойрадын хагарал, үндэстэн ястнуудын бие биендээ дайсагнасан үед амьдарч байсан юм. Тэрээр дайсантай ганцаараа тулахад хүч мөхөстсөнөөс өөртэйгөө адил сүсэг бишрэлтэй Манж гүрнээс тусламж гуйсан нь хотолсон хониндоо чоно оруулсантай адил юм болж, улс орноо 200 жилийн харийн дарлалд ороход хүргэсэн юм. Занабазар 1723 онд Бээжинд нас баржээ. Тэрээр Соёмбо цагаан толгойг 1721 онд бүтээсэн ба соёмбо нь өнөөдрийг хүртэл монгол төрийн далбаан дээр мандаж байна.

1930 онд хуучин нийслэл Өргөөгийн буурин дээр дурсгалын суварга босгосон боловч улс төрийн хэлмэгдлийн үед нураасныг 1997 онд сэргээн дахин барьсан юм. Нийслэл Өргөөгийн байсан газар одоо “Монгол элс” нэртэй элсэн манхан, зүүн өмнөх хэсгээрээ Их Монгол хайрхнаар хүрээлэгдсэн 3-н жижиг нуур бий. Элсэн дээр гүрвэл гүйлдэж, модонд хөхөө шувуу донгодон, бугын сүрэг бэлчсэн Говь Хангайн байгальтай энэ газар арцны үнэр хаа сайгүй анхилна.

Хэрэв танд боломж олдвол Монголын соёлыг мандан бадрахад ихээхэн нөлөө үзүүлсэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг Улаанбаатар хотод очин үзэж сонирхоорой.

 Бидний газрын зургийн систем: 47°09’20”N  103°54’35”E