Ursa Major Геолож


Тайван Амарч Тухлах Гэр


Бидний дизайн


Та Out of NowHere брэндийн Sweet Gobi геоложийн сувдан цагаан гэрүүдэд орчлонгийн хамгийн тайван шөнийг амарч өнгөрүүлээрэй. Нүүдэлчин монголчуудын уран барилгын чимэг, нарсан модны нарийн хүжийн үнэр анхилсан, уран шувууны үүр шиг бумбан цагаан монгол гэрт шөнийн сэрүүнд зууханд асаасан галын элчинд та тухалж, сансар огторгуйг бүхэлд нь төлөөлсөн, буман зохицол, уламжлал бүхий домог үлгэрээр баялаг энэхүү орон зайд нэвтрээрэй.

Таны тав тухыг хангахаар тусгайлан боловсруулж, орон нутагт үйлдвэрлэсэн тавилга, 28м2 талбай бүхий гэрт өглөө, оройд биеийнхээ ариун цэврийг сахихад тань зориулж бяцхан буланг хашлагаар тусгаарлан гаргасан ба үсээ самнаж, нүүрээ тольдох толь, ширээ бас бий. Кинг хэмжээтэй том ор, хөвөн даавуун сатин цагаан хэрэглэл, ноолууран хөнжилд хамгийн төгс шөнийг өнгөрүүлээрэй.

Та буудалласан гэрийнхээ тохилог орчинд Out of NowHere брэндийн үйлчлэгчдийн өглөө, оройд оруулж тавьдаг халуун савтай буцалсан усаар өдөр, оройн аль хүссэн цагтаа кофе юм уу цай хийж уугаарай.


Ертөнцийн Хамгийн Тайван Шөнийг Амарч Өнгөрөөх Гэрүүд

Адал явдал хайгч
ГАНЦ ХҮНИЙ ГЭР
Кинг (180×200) хэмжээтэй ор
Өглөөний цай орсон

215.000 MNT

Дурлалт хосын
DOUBLE ГЭР
Кинг (180×200) хэмжээтэй ор
Өглөөний цай орсон

255.000 MNT

Найзууд юм уу ах дүү, эгч дүү хоёр хүний
TWIN ГЭР
(90×200) хэмжээтэй хоёр ортой
Өглөөний цай орсон

255.000 MNT

Эцэг эх, хүүхэд 3 хүний
ГЭР БҮЛИЙН ГЭР
Кинг (180×200) хэмжээтэй ор, Нялх хүүхдийн эсвэл (90×200) хэмжээтэй ор
Өглөөний цай орсон

320.000 MNT-с эхэлнэ

Гэрлэсэн залуу хосын
БАЛ САРЫН ГЭР
Кинг (180×200) хэмжээтэй ор
Шампан дарс бэлэгтэй
Өглөөний цай орсон

255.000 MNT-с эхэлнэ

ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ТУСГАЙ ҮЙЛЧИЛГЭЭ

0-3 насны хүүхэд: Нийт үйлчилгээ үнэ төлбөргүй
4-12 насны хүүхэд: Нийт үйлчилгээ 50%-ийн хямдралтай
13-16 насны хүүхэд: Нийт үйлчилгээ 25%-ийн хямдралтай