тавтай морил!

Таван Гол баазад 


Таван Гол баазад тавтай морил!

Таван гол жуулчны бааз нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутагт орших Олон голын бэлчир хэмээх байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг. Олон голын бэлчир нь Дэлгэрмөрөн, Идэр, Бүгсэй, Чулуут голууд нийлж цутган Сэлэнгэ мөрний эхийг үүсгэдэг, таван голын байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар юм.

Их хотын дуу чимээнээс хол, зөвхөн байгалийн анир чимээг мэдрэх энэхүү газар нь Монголын томоохон гол, мөрнүүдийн залгаа, уул нурууд (Хангайн нуруу, Эрчимийн нуруу) эхлэл, төгсгөл нь болсон газар бөгөөд тохь тухтай орчин, сэтгэлд нийцсэн үйлчилгээ таныг хүлээж байна. Мөн манай баазын зүгээс амрагчдадаа зориулан өндөр зохион байгуулалт бүхий хагас болон бүтэн өдрийн тусгайлсан аяллуудыг зохион байгуулдаг.

ТАВАН ГОЛ БААЗЫН GPS СОЛБИЦОЛ

49°16’09.3″N, 100°40’44.1″E
49.269250, 100.678917

ТАВАН ГОЛ БААЗАД ОЧИХ

Улаанбаатар хотоос: 900 км
Сонголт 1: Онгоцоор 1 цаг 30 мин Улаанбаатар – Мөрөн чиглэлд нисээд, жийп машинаар Мөрөнгийн нисэх онгоцны буудлаас бааз хүртэл 2 цаг 30 мин явна.
Сонголт 2: Эхний өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ мөрний эрэгт байрлах амралтын газар хүртэл 6 цаг жийп машинаар явна. Дараагийн өдөр мөн 4 цаг явж баазад очно.

Мөрөн хотоос: 110 км
Жийп машинаар 2 цаг 30 мин, бага оврын автобусаар 3 цаг явна.

Таван Гол баазыг шувууны нүдээр тольдвол: