тавтай морилно уу!

Свийт Говь Геоложид


Свийт Говь геоложид тавтай морилно уу!

Монгол орны газарзүйн төв цэгээс хэдхэн километрийн зайд тухлан орших Свийт Говь геоложоос та Элсэн тасархайн алтан шаргал элсэн манхныг, мөн бурхны шашин, бөө мөргөлийн шүтлэгийн газар гэгдэн олон зууны тэртээгээс нутгийн зон олны тахин шүтэж ирсэн Хөгнө Хаан уулыг тольдон харах боломжтой. Байгалийн сайханд дурлагч та бүхнийг Тараа нуур, Батхаан уул, Баян түрүүний голын орчимд морин болон тэмээн аялал хийж үзэсгэлэнт газар орон, ан амьтан ажиглан нүдээ баясгахыг урьж байна. Цаашилбал Эрдэнэ хамбын хийд, Өвгөн хийдийн туурийг үзэж сонирхохоор хагас өдрийн морин аялал хийх боломжтой. Бүтэн өдрийн аялал хийхийг хүсвэл Бүрд сумтай танилцах, Монгол орны төв цэгийг үзэж саатах боломжтой. Мөн он цагийн уртад хэд хэдэн удаа бууриа сэлгэж байсан түүхтэй нүүдэлчин монголчуудын эртний нийслэл Өргөө хотын анхны шав тавьсан газрыг үзэх аялал хийж болох юм. Түүнчлэн 1ц30 минут давхиад Хархорин, 108 суварга бүхий алдарт Эрдэнэ зуу хийдийг үзэж танилцахаар явж болох юм шүү.

СВИЙТ ГОВЬ ГЕОЛОЖИЙН GPS СОЛБИЦОЛ

47°17’8″N 103°55’58”E (ГМС – Градус, Минут Секунд) N47.28500 E103.93300 (Аравтын)

СВИЙТ ГОВЬ ГЕОЛОЖИД ОЧИХ

Улаанбаатар хотоос: 260 км
Хувийн онгоцоор 1 цаг, Ланд Круйзер машинаар 3 цаг 30 минут, жижиг автобусаар 4 цаг 30 минут явна.

Хархориноос: 100 км
Ланд Круйзер жийпээр 1 цаг 30 минут, Жижиг автобусаар 2 цаг

Урсa Maжор геоложоос: 160 км
Машинаар 2 цаг 30 минутаас 3 цаг