OONH мэдээ

9 Apr

Жигжидсүрэнгийн Баярмаа – Менежер

2020.04.09

Ж. Баярмаа нь Монгол улсын зүүн аймаг, эзэн Чингисийн өлгий нутагт төрсөн. Гурван хүүхэд, 5 зээтэй. Оёдолчин мэргэжлээр ажиллаж байхдаа л аялал жуулчлалыг ихэд сонирхож байсан тэрээр 2003 онд мөрөөдлөө даган тус салбарт оржээ. Свийт Говь байгуулагдсан цагаас эхлэн өнөөг хүртэл геоложийн менежерээр ажиллаж байна. Ж. Баярмаа зуны улиралд хөдөө ажиллах дуртай, тэнд эрх чөлөө, баяр баясгаланг мэдэрдэг, Свийт Говь геоложийнхоо Хангай, Говь хосолсон үзэсгэлэнт байгалийн онцлогоор их бахархдаг. Тэрээр зочид, жуулчид, ажлын хамт олонтойгоо ямагт эелдэг, найрсаг харьцаатай. Геоложийн ажилтнуудын ихэнх нь анх байгуулагдсанаас хойш тогтвортой ажиллаж байгаа нь түүний хамт олноо манлайлан, удирдах авъяас зүтгэлийн үр дүн юм.