Монгол гэр, европ үйлчилгээ, онгон зэлүүд байгаль. Энэ бүхний цогц нийлэмжээс та гайхалтай мэдрэмжийг авах болно. Ресторан өглөө 7 цагаас үдэш орой хүртэл нээлттэй байх бөгөөд туршлагатай тогоочийн бэлдсэн үхэр, тахиа, гахайн махтай амтат хоолоор үйлчлэхээс гадна цагаан хоолтой амрагчдадаа тусгайлсан хоол гаргадгаараа онцлог юм. Та амрах хугацаандаа манай чадварлаг тогоочийн гараа гаргаж хийсэн өвөрмөц онцгой амттай, олон нэр төрлийн европ, монгол хоолыг амталж хоолны ертөнцөөр давхар аялах боломжтой гэдгийг хэлэхэд таатай байна.
Тэгвэл өглөөний цай ямар байх вэ?
Бид өглөө 7-10 цагийн хооронд Англи, Герман маягийн өглөөний цайг буфетээр гарган танд үйлчлэх болно. Зөөлөн гал дээр барьсан талх, хүлэмжинд тарьж ургуулсан шинэхэн ногоо, уламжлалт Герман технологийн дагуу үнээний цэвэр сүүгээр хийсэн бяслаг, зэрлэг жимсний чанамал гээд энэ бүхэн нэг л зүйлээр хоорондоо адилхан нь: Эрүүл, Органик хүнс юм!
24 цагийн цахилгаан хангамжийг байгальд ээлтэй технологийн шийдэл бүхий нарны самбар болон цахилгаан үүсгүүрийн хосолмол системээр шийдэж өгсөн. Тохилог рестораны орчинд эгшиглэх намуухан хөгжмийн аялгуу танд тайвшрал, амар амгаланг бэлэглэх бөгөөд тусгайлан зассан саравчинд байгалийн сайхныг тольдонгоо амтат хоол зооглох боломжтой.
Зочдодоо тав тухтай, тохилог орчинг байгальд ээлтэй технологийн шийдлээр бүрдүүлж, соёлч, боловсон үйлчилгээг үзүүлэх нь бидний зорилго юм. Халуун, хүйтэн устай шүршүүр, саун, боловсон болон био-00 гээд таны хэрэгцээг бүрэн хангана гэдэгт бид итгэлтэй байна.
Урлагийн Тоглолт
Таван Гол бааз нь ардын уламжлалт дуу хөгжим, бүжгийн үзүүлбэрийг багтаасан урлагийн тоглолтыг групп зочдодоо зориулан зохион байгуулдаг. Өнө эртнээс өвлөгдөн ирсэн түүхийн баялаг их соёлыг шингээсэн урлагийн тоглолтыг үзэнгээ аян замын алжаалаа тайлах нь танд сэтгэлийн их таашаалыг өгөх болно.
Таван Гол бааз нь групп зочдодоо зориулан жил бүр баазын нэрэмжит “Хос Морины Шоу”-г нутгийн иргэдтэйгээ хамтран зохион байгуулдаг. Шоунд оролцогч хосууд нь Монгол үндэснийхээ гоёмсог дээл, хувцсаараа ижилссэн байхаас гадна унаж буй хос морьдоо эрт үеэс өвлөж ирсэн хуучны тансаг хийцтэй эмээл, хазаар зэрэг Монгол хүний дархан ухаан шингэсэн гоёмсог хэрэгслээр тоноглосон байх нь ирсэн зочдын нүдийг хужирлана. Мөн ганган хос шалгаруулах, уурга шүүрэх, эмнэг сургах зэрэг сонирхолтой олон үзүүлбэр үзүүлэхийн зэрэгцээ зочдодоо зориулсан соёлын арга хэмжээг давхар багтааснаараа маш онцлог шоу-арга хэмжээ болдог.