Таван Гол БААЗ

   
Одон орны ажиглалт

Таван Гол баазад шөнийн тэнгэрт гялалзах одот ертөнцийг орчин үеийн шилдэг технологи бүхий одны дурангаар ажиглах боломжтой. Одон орон судлаачдын дунд өндөр үнэлгээ авч чадсан CELESTRON брэндийн бүрэн автомат системтэй, хүчирхэг одны дуран нь таны од эрхсийн ертөнцөөр аялах хөлөг тань байх бөгөөд одон орны тухай сонирхолтой танин мэдэхүйн мэдээллийг мөн давхар авах болно.

Мянга, мянган гэрлийн жилийн алсад орших гараг, эрхсийн ертөнцөөр хамтдаа аялцгаая.


Олон Голын Бэлчирийг Моторт Завиар

Монголын томоохон голуудын төлөөлөл болсон Дэлгэрмөрөн, Идэр, Чулуут голын залгаа, цутгал хэсгээс эх аван бий болох Монголын хамгийн том гол бол Сэлэнгэ мөрөн юм. Хором бүрт хэдэн зуун тонн усаар халгин, цалгин урсах Дэлгэрмөрөн болон Идэр голууд нь хэрхэн өөд өөдөөсөө халз мөргөлдөн нарийн жим татуулсаар Сэлэнгэ мөрөнг бий болгож буй агшинг харах нь таны мартагдашгүй аяллын дурсамж болон үлдэх болно гэдэгт бид итгэлтэй байна. Зөвхөн моторт завины аяллаар л та Олон Голын Бэлчирийн нууцтай танилцах боломжтой юм.


Морь унах

Морин аялал үргэлжлэх хугацаа тухайн аялагчийн сонирхолд тулгуурлах бөгөөд аялагч нь богино хугацаанд буюу 1-3 цаг аялах сонирхолтой бол Таван гол баазын эргэн тойронд голын бэлчир дагаж аялах, мөн та Идэрийн голын цутгалан, Зуна голын буган чулуу, Бүгсэйн хийд зэргийг үзэх нэг болон олон өдрийн морин аяллыг хийж болно.

Таны ая тухтай аялах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс бид уулын, спорт болон ковбой гэсэн сонголт бүхий эмээлийг санал болгодгоос гадна аюулгүй байдлыг хангаж хамгаалалтын малгай, түрийгээр үйлчилнэ.


Каяак

Каяак аялалд зориулсан нэг хүний болон хоёр хүний каяак завинаас та сонголтоо хийгээд аялалдаа гараарай. Анх удаа каяак завиар аялж байгаа жуулчид баазын ойролцоо 500 метрийн дотор аялах. Каяак завиар өмнө нь аялж байсан туршлага, чадвартай жуулчид Идэр гол эсвэл Дэлгэр мөрний эргээр 15-30 км газар машинтай аялал хийж “Каяак өдрийн хөтөлбөр”-ийн цэгт хүргүүлснээр үндсэн аялал эхэлнэ.

  • Цэнгэг усны адал явдалт, идэвхтэй спорт
  • Мардагдашгүй дурсамж
  • Хагас болон бүтэн өдрийн аялал
  • Хээрийн амтат хоол


Унадаг дугуйн аялал

Дугуйн аяллын үргэлжлэх хугацаа тухайн аялагчийн сонирхолд тулгуурлах бөгөөд аялагч нь богино хугацаанд буюу нэг цаг эсвэл түүнээс бага хугацаагаар аялах сонирхолтой бол Таван гол баазын эргэн тойронд голын бэлчир дагаж аялах, 1-3 цаг болон түүнээс дээш хугацаагаар уртын зайнд, уул, тал, ус мөрөн хосолсон маршрутаар мөн аялах бүрэн боломжтой.


Явган аялал

Таван Гол баазын эргэн тойрны байгалийн тогтоц явган аялах дуртай аялагчийн сэтгэлийг бүрэн эзэмдэх болно гэдэгт итгэлтэй байна. Учир нь Таван Гол бааз нь Монголын хамгийн том гол, мөрөн, хангайн сүрлэг уулс, нуруудын уулзвар хэсэгт байршдаг тул Монгол орноор аялахыг хүссэн хэн бүхний хамгийн түрүүнд очиж үзэх ёстой газрын нэг юм.


Цутгалан Хавцал

Олон голын бэлчирт цутгадаг Идэрийн голын сав дагуу байгалийн үзэсгэлэнт олон газрууд байдаг, Идэрийн голд цутгадаг Бүгдгээний голын цутгал хэсэг нь хүний хөлд талхлагдаагүй Монгол орны хамгийн өндөр хадан хясаануудын нэг юм. Таван гол баазаас 45 км-т орших байгалийн үзэсгэлэнт өвөрмөц тогтоц бүхий Идэрийн цутгалан руу хамтдаа аялцгаая.

  • Бүтэн өдрийн адал явдалт аялал
  • Хээрийн хоол
  • Байгалийн өвөрмөц тогтоц
  • Зураг авахуулах цэгүүд