Бидний тухай


Out of NowHere брэндийн үзэл санаа

 
 

Бидний түүх, үнэ цэнэ 

Бидний гараа 2007 онд Улаанбаатар дахь Францын ЭСЯ-ны атташе (2001) Фредерик (Frederic Roman-Hauduroy), ноён Зандраагийн Дэмэдбал болон түүний эхнэр Жигжидсүрэнгийн Соёлмаа нарын Out of NowHere (Here and Now)-ыг үүсгэн байгуулснаар эхэлсэн билээ. Үүнээс хойш 13 жилийн хугацаанд Монголын анхны орон нутагт төвлөрсөн буудлуудын сүлжээ болох манай Out of NowHere брэнд нь бүс нутгийн болон олон улсын зах зээлд өөрийн нэр хүндийг бий болгожээ. Тасралтгүй өсөн дэвжиж буй аялал жуулчлалын салбарын стандартыг дээшлүүлж, олон улсын түвшинд хүргэхийн төлөө “Алтан Луужин” шагналыг нэвтрүүлсэн билээ. Энэ шагналын нэг төрөл болох “Монголын шилдэг жуулчны бааз”-аар 2016 онд Sweet Gobi (Баян Түрүүн), Ursa Major (Орхоны Хөндий) хоёр геолож маань шалгарч Монголын Аялал Жуулчлалын Холбооноос цом гардан авав. Бид өндөр зэрэглэлийн, хариуцлагатай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аялал жуулчлалыг хөгжүүлэх алсын хараатай, салбарын бусад шилдэг компаниудтай мөр зэрэгцэн амжилттай ажиллаж байдагтаа бахархдаг. Цаашид аялал жуулчлалын нөөц боломж өндөр, сонирхолтой байрлалуудад үйл ажиллагаа явуулж буй бие даасан өвөрмөц зочид буудал, баазуудыг эгнээндээ нэгтгэн, харилцан туршлага солилцож, хамтдаа өсч хөгжих зорилго тавин ажиллаж байна.

Хөдөө орон нутаг, ард иргэдийн амьдралд ойртон нөхөрлөхүй

Out of NowHere брэнд нь байгалийн үзэсгэлэнт газруудад байрлах төдийгүй тусгай хамгаалалттай, бартаа их ч олны хөлөөс зайдуу оршиж, өвөрмөц содон үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, жуулчны баазыг ч мөн эгнээндээ нэгтгэн хамтран ажиллаж байна. Нутгийн иргэдийн итгэлийг хүлээж, харилцан хүндлэл дор зэрэгцэн оршихын нууц нь тэдний амьдралын хэв маяг, уламжлалт ёс заншил, амьдрах ухаанд илүү ойр, дотно нөхөрлөж, онгон байгалийн зүй тогтлыг эвдэж хөндөлгүй, унаган төрхөөр нь хадгалах явдал юм.

Байгаль орчинтой зохицохуй

.Байгальд ээлтэй, дасан зохицсон үйл ажиллагаа явуулах зорилгоо тодотгохоор Out of NowHere брэнд нь геолож (газар зүйн утгаар) гэх үзэл санааг бий болгосон билээ. Хүрээлэн буй орчинд үзүүлэх хүний үйл ажиллагааны нөлөө, агаар мандалд ялгаруулах нүүрсхүчлийн хийн хэмжээг багасгах жинхэнэ эко зорилго тавьсан бидний онцлог нь үзэсгэлэнт байгаль, хүн зоны сэтгэлгээ, ахуй соёл харилцан шүтэлцсэн нутаг оронд бүхэлд нь уусан сүлэлдэхэд оршино.

Байгаль орчин

.Out of NowHere брэндийн баазууд нь олны хөлөөс ангид газруудад байрладаг билээ. Нутаг орны онцлог төрх байдлыг алдагдуулалгүй, үнэ цэнийг нь хадгалахыг эрхэм болгож орон нутгийн засаг захиргаа, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, одон орон судлалын олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.

Найрсаг зочломтгой байдал

.Энд, яг одоо, бүр хэн ч мэдэхгүй газар, өөр хаана ч давтагдахгүй байгалийн сайханд Out of NowHere брэндийн баазууд олон улсын түвшний чанартай үйлчилгээг Танд үзүүлж байна.Бидний амжилтын нууц бол Out of NowHere брэндийн хамт олон бүгд нэг сэтгэлээр гар нийлэн ажилладаг бөгөөд бидэнд боломжгүй зүйл гэж үгүй!