Свийт Говь геолож


Гэр ресторан

Өвөрхангай аймгийн байгалийн элсэрхэг өнгө, шаргал модон сийлбэртэй, баганыг нь адууны дэл сүүлээр ороосон Свийт Говь гэр ресторан танд өглөө 6 цагаас орой 24 цагийн хооронд нутгийн онцлогийг харуулсан хоол зуушаар үйлчилнэ.

Та манай ахлах тогоочийн сэтгэлээ шингээн бэлтгэсэн хонины мах, орон нутагт элбэг ургадаг үнэрт ургамлын орцтой уламжлалт монгол хоолны амтыг мэдрээрэй.

Хоолны цэсэд хонины шорлог, зэрлэг сонгино нэмсэн шорлогны тос, улайсгасан чулуу, халуун ногоотой Хорхог, эрүүл мэндэд нэн тустай хонины тосонд шаргал болгож шарсан Хуушуур, лууван, төмс, сармис, сонгинотой шанз, татгалзахын аргагүй хонины мах, хонины касулет, ногоо, энэ нутагт арвин ургадаг хушны самрыг давсалж эсвэл чихэртэй бэлтгэсэн байна. Адал явдалд дурлан Монголд ирсэн цагаан хоолтон хүмүүст салатны навч, шинэхэн ногоогоор хийсэн зуушийг хийж үйлчилдэг.

Өглөөний цай ямар байх вэ?

Монгол эсвэл Англи маягийн өглөөний цайг буфетээр өглөөний 6-11 цагийн хооронд бэлтгэж үйлчилнэ. Монгол өглөөний цай ууя гэвэл ачаалалтай өдөр маш өег байдаг Боорцог, хонь, ямааны бага зэрэг исгэлэн тараг зэргийг сонгож болох юм. Мөн та Дэлхийн хамгийн амттай гамбир болох Шарвинг амсаарай. Магад Та монгол шарвины сайхан амтыг санаад дахин ирэх ч юм билүү!

Амарч тухлангаа цахилгаан хэрэгслээ цэнэглэх шаардлагатай бол манай барны үйлчлэгчид хандаарай  

Та манай баранд хэдийд ч ирж аппарат хэрэгслээ цэнэглэхийн сацуу намуухан орчинд яруу тансаг ардын хөгжим, аязууд (хөгжмийн зохиолч Жанцанноровын “Мандухай цэцэн хатан” киноны хөгжим, Бөртэ хамтлагийн электро жааз өнгө аястай хөгжмийн найруулга) сонсч сэтгэл оюунаа ч шинэ эрч хүчээр сэлбээрэй. Свийт Говь рестораны хамт олноос танд зориулан бэлтгэсэн шатар, даамаар тоглож, шагайгаар наадаж сурангаа нөхөрсөг, халуун дулаан мөчийг бусадтай хуваалцаарай.

Та манай үндэсний үйлдвэрийн шар айраг, архи, жүүс ундаа,  мөн франц дарс (Sauternes, Chardonnay, Bordeaux, Chаteauneuf-du-Pape, оргилуун дарс гм) шимэнгээ гэр рестораны хагас нээлттэй хаалгаар адуучин, малчид мал сүргээ хотлуулахыг хараарай.

Дуу чимээ, баяр хөөрийг мэдэр!


Степ & Спа концепц

Хүний биеийн эрүүл мэнд, гоо сайхныг арчлах төвүүдийн үйл ажиллагаанаас санаа авсан Степ & Спа нь тун тааламжтай мэдрэмж, эмчилгээ, экологийг хослуулсан үйлчилгээ юм. Үйлчлүүлэгчдийн маань 80% нь гойд сайн, 20% сайн гэж дүгнэсэн бөгөөд энэ үйлчилгээний тайвшруулж амраах чанарыг ихэд таашааж, ам сайтай байдаг.

Ариун цэврээ сахих & Орчноо хүндлэх

Хүрээлэн буй орчин, нүүдэлчин байх уугуул зарчимтай Монголын уламжлалт сууц гэрийн жинхэнэ шинж, төрхийг хадгалах үүднээс Свийт Говь геоложийнхон биеийн ариун цэврээ сахихад тань зориулж нарсны эфирийн тосны анхилуун үнэрт ууранд халааж бэлтгэсэн халуун арчуурыг санал болгож байна. Зочид жуулчдын тав тухыг хангахаар хөдөө хээр барьсан, “бетонон бүтцийг халсан” геоложид буудалласнаар та гэртээ ариун цэвэр  сахих шинэ аргатай танилцах болно.

Out of NowHere брэндийн геоложийн үйлчлэгчид өглөө, оройн аль хүссэн цагт, хүссэн хэмжээгээр тань нарсны эфирийн тостой, ууранд халаасан, халуун арчууртай хулсан сагсыг танд хүргэнэ.
* 50x50cм хэмжээтэй 4 ширхэг арчуур

Зохицол ба Эрч хүч

Та халуун арчуураар биеэ арчиж цэвэрлэх үедээ хосгүй мэдрэмжийг авч, гэр дотор тань дэгдэх нарсны анхилуун үнэрт алжаал тайлж, тайвшралыг мэдрээрэй. Биеэ чийглэг, халуун арчуураар зөөлөн арчих үедээ эмчилгээний олон ач тустай нарсны эфирийн тосны хэдэн дуслыг биедээ шингээгээд аваарай. Ариутгах чадалтай, үрэвслийн эсрэг, үе мөчний өвчинд тустай нарсны эфирийн тосыг хүний дархлааны системийг дэмжих, амьсгалын замыг цэвэрлэхэд нэн тохиромжтой гэж зөвлөдөг юм. Ийнхүү та өглөө бүр энергийнхээ хүрдийг нээж, мөн орой тайван сайхан унтаж амрахад тань манай халуун арчуур зориулагдсан болно.

Биеийн ядаргааг тайлах, усны хэрэглээг бууруулах

Хөдөө орон нутаг, нүүдэлчний соёлыг эрхэмлэж байгаа уг үйлчилгээ нь эрч хүч нэмэх, ядаргаа тайлах ид шидтэйгээс гадна шүршүүрт нэг хүн усанд орохдоо 30-80 литр ус хэрэглэдгийг 3-хан литр болгон багасгаж, байгаль экологид ач тустай байгааг тэмдэглэх хэрэгтэй.

Out of NowHere брэндийн геоложуудын нэн бахархдаг үзэл санаа бол Степ & Спа үйлчилгээний ус хэмнэх, хөдөө орон нутгийг эрхэмлэх, таашаал авах, арчлах гэсэн дөрвөн онцлог мөн юм.

ҮСЧИН ГЭР САЛОН
Бид үсийг тань угаас нь үзүүр хүртэл арчилна

Та манай үсчний гэр салонд яг л мэргэжлийн үсчинд байгаа мэт тохилог сандалд тухлан сууж, үс тайрахаас бусад угаах, хуйхны массаж хийлгэх, сэнсдүүлэх зэрэг үйлчилгээг үнэ төлбөргүйгээр аваарай. Энгийн үсчнээс ялгарах нэг онцлог нь монгол үндэсний хувцастай үсчин арчилж байгаа үснээсээ хамааран 1-3 литр усаар л үсийг тань угаана. Бохир уснаас үүсэх хөрсний бүх төрлийн бохирдлоос сэргийлж, Степ & Спа үйлчилгээнийхээ нэг хэсэг болох үсчний гэр салондоо химийн найрлагагүй, байгалийн гаралтай шампунь хэрэглэж байна. Ийнхүү байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь нутгийн иргэдэд сайшаагддаг тул бид харилцан найрсаг ханддаг. Угаас бидний хэн нь ч энэ газар нутгийг эзэмшигч бус харин үр шимийг нь хүртэж буй түрээслэгчид билээ. 

ХУУРАЙ БИЕ ЗАСАХ ГАЗАР
Үзэмжтэй бүтэц, сонгодог тохь тух

Монгол уран барилгачны зохион бүтээсэн Out of Nowhere брэндийн геоложийн хуурай бие засах газар нь гоо зүй, экологийн шаардлагуудыг төгс хангаж, орон нутагт бүрэн зохицож байна. Өлзий хээ хатгасан зотон даавуун бүхээгтэй тус бие засах газар суултуур, цонх, үртэстэй хувин, модон шанага зэргээс бүрддэг. Бие зассаныхаа дараа шанагаар үртэс хутгаж суултуур руу хийх ба хуурай, эрүүл орчин хөрсний усны давхаргад бохирдол үүсгэх эрсдэлгүй юм. Бид ашигласан ариун цэврийн цаасыг тогтмол султгадаг.

Модны үртэс, сүрлэн давхаргыг хослуулан хэрэглэж өтгөн, шингэнийг тусгаарладаг учир бие засах газраас эвгүй үнэр гардаггүй. Степ & Спа, үсчний гэр салоны нэмэлт үйлчилгээ болсон хуурай бие засах газар нь Свийт Говь геоложийн экологийн болон нүүдэлчин шинжийг хадгалсан ба аливаа химийн бодис хэрэглэх, бохирын суваг зэрэг нүсэр бүтэц суурилуулахаас зайлсхийсэн шийдэл юм.


Амьтан, ургамалтай танилцаарай

Out of NowHere брэндийн Свийт Говь геоложид байрласнаар жилийн 300 хоногт нартай байдаг, гэрлийн бохирдол үгүй, энэ дэлхийн хамгийн сайхан одот тэнгэрийг анир чимээгүйн дунд та ажиглах боломжтой. Үүний тулд бид танд зориулан Свийт Говь геолож дээрээ алсын тусгалтай Swarowski Atm 80 Hd дуранг байрлуулсан юм. Цаг агаарын ямар ч нөхцөлд, өдрийн аль ч үед, бүр хэт хурц нартай үед ч дүрсийн гайхалтай сайхан контраст харуулах энэхүү дуранг холын болон ойрын зайд /3м-ээс дээш/ тохируулан амьтан, ургамал, шувуудыг өдрийн цагаар ажиглах боломжтой. 295 гр хөнгөн жинтэй, мөн суурь сайтай тус дуран нь 42-1000 метр харагдах орчинг багтаасан том өнцөгт дурангаар тоноглогдсон нь тас шувуу, цэн тогорууны эрхэмсэг дэвэлтийг гайхан бишрэх боломжийг танд олгоно. 8000 метрээс дээш өндөрт нисч Гималайн нурууг даван Энэтхэгт хүрэхээр нүүдэллэж чаддаг хоёрхон төрөл шувуу дэлхий дээр байдгийн нэг нь цэн тогоруу билээ. Свийт Говь геоложоос холгүй орших байгалийн нөөц газар Батхаан ууланд идлэг шонхор, хар хур, буга, бор гөрөөс зэрэг зэрлэг  амьтад олон бий.     

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл зэрлэг амьтны тоо, нөөцийг тогтоох төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буй манай хамтрагч байгууллагын хаягаар орж үзнэ үү:


Тусгай & VIP үйлчилгээ

Таны аяллыг мартагдашгүй сайхан болгоход Out of NowHere үйлчилгээний алба бүх хүчээ дайчилна.

Та зөвхөн хувьдаа зориулж концерт тоглуулах, хувийн онгоцоор геоложид хүргүүлэх, бөө онгод тэнгэрээ дуудахыг үзэх, морь унах, сарны туяанд үлээвэр найрал хөгжим сонсох, хээр талд үдэшлэг зохиох, одот тэнгэрийн дор кино үзэх, эсвэл зүгээр л зөвлөгөө авахыг хүсч байна уу? Бидэнд боломжгүй зүйл гэж үгүй.

Та хүсэл мөрөөдлөө ч, гэнэтийн бэлэг барихыг хүссэн хүмүүсээ ч бидэнд даатгаарай. Бид бүгдийг зохицуулна!

Та Свийт Говь геоложид буугаад мордоорой

Улаанбаатар хотын нутгаар урсан өнгөрч, Орхон голд цутгах Туул голын дагуу, Төв аймгийн уул, ус, хээр тал дээгүүр жигүүртэн мэт нисээрэй. Та 1 цагийн дотор л Свийт Говь геоложид хүрнэ!

Тэнгэрээс харахад үгээр хэлэхийн аргагүй үзэсгэлэн төгөлдөр!

Бидний түншүүд :