Ursa Major Геолож


Гэр ресторан

Өвөрхангай аймгийн байгалийн элсэрхэг өнгө, шаргал модон сийлбэртэй, баганыг нь адууны дэл сүүлээр ороосон Sweet Gobi гэр ресторан танд өглөөний 6 цагаас шөнийн 24 цаг хүртэл нутгийн онцлогийг харуулсан хоол ундаагаар үйлчилнэ.

Рестораны ахлах тогооч хонины мах, энэ бүс нутагт элбэг ургадаг үнэрт ургамлуудыг оролцуулан уламжлалт болон чөлөөт маягийн хоолыг бэлтгэж үйлчилнэ.

Хоолны цэсэд хонины шорлог, зэрлэг сонгино нэмсэн шорлогны тос, улайсгасан чулуу, халуун ногоотой Хорхог, эрүүл мэндэд нэн тустай хонины тосонд шаргал болгож шарсан Хуушуур, лууван, төмс, сармис, сонгинотой шанз, татгалзахын аргагүй хонины мах, хонины касулет, ногоо, энэ нутагт арвин ургадаг хушны самрыг давсалж эсвэл чихэртэй бэлтгэсэн байна. Адал явдалд дурлан Монголд ирсэн цагаан хоолтон хүмүүст салатны навч, шинэхэн ногоогоор хийсэн зуушийг хийж үйлчилдэг.

Өглөөний цай ямар байх вэ?

Франц юм уу Англи маягийн өглөөний цайг буфетээр өглөөний 6-11 цагийн хооронд бэлтгэж үйлчилнэ. Монгол өглөөний цай ууя гэвэл ачаалалтай өдөр маш өег байдаг Боорцог, хонь, ямааны бага зэрэг исгэлэн тараг зэргийг сонгож болох юм. Мөн та Дэлхийн хамгийн амттай гамбир болох Шарвинг амсаарай. Та түүнийг дахин идэх гэж Монголд буцаж ирж магадгүй шүү!


Зайгаа Залгах юм уу эсвэл Салгаарай: Та зайгаа цэнэглэх гэж байгаа бол баранд очиж цэнэглээрэй

Та хүссэн цагтаа ирж дам болон шууд утгаараа зайгаа цэнэглээрэй (цахилгаан залгуурууд ажиллана). Намуухан орчинд уламжлалт Монгол хөгжмийн аязыг (ж: алдарт “Мандухай цэцэн хатан” киноны хөгжмийн зохиолч Жанцанноровын хөгжим, эсвэл Бөртэ хамтлагийн электро жааз өнгө аястай хөгжмийн найруулга) сонсон тайвшраарай. Sweet Gobi рестораны хамт олноос танд зориулан бэлтгэсэн шатар, даамаар тоглож, шагайгаар наадаж сурангаа нөхөрсөг, халуун дулаан мөчийг бусадтай хуваалцаарай.

Хээр талын зүрхэн тусаа газар тусгай ямба эдлэн, франц дарс (Sauternes, Chardonnay, Bordeaux, Chаteauneuf-du-Pape, Champagne) эсвэл Sweet Gobi рестораны цэсэд байгаа 20 гаруй төрлийн архи, хөнгөн ундаанаас шимэнгээ гэр рестораны хагас нээлттэй хаалгаар адуучин, малчид мал сүргээ хотлуулахыг хараарай.

Дуу чимээ, баяр хөөрийг мэдэр!


Степ & Спа концепц

Хүний биеийн эрүүл мэнд, гоо сайхныг арчлах төвүүдийн үйл ажиллагаанаас санаа авсан Степ & Спа нь тун тааламжтай мэдрэмж, эмчилгээ, экологийг хослуулсан үйлчилгээ юм. Үйлчлүүлэгчдийн маань 80% нь гойд сайн, 20% сайн гэж дүгнэсэн энэ үйлчилгээг илүү таашаалтай, тайвшруулдаг гэж бүгдээрээ хүлээн зөвшөөрч байна.

Ариун цэврээ сахих & Орчноо хүндлэх

Хүрээлэн байгаа орчин, нүүдэлчин байх уугуул зарчимтай Монголын уламжлалт сууц гэрийн жинхэнэ шинж, төрхийг хамгаалах үүднээс Sweet Gobi Геоложийнхон биеийнхээ ариун цэврийг сахихад тань зориулж нарсны эфирийн тосны анхилуун үнэртэй, халуун алчуурыг санал болгож байна. Барууны жуулчдын усанд орох тав тухыг хангахаар хөдөө хээр барьсан бетонон бүтцүүдийг халсан геоложид буудалласнаар та өөрийн гэртээ биеийнхээ ариун цэврийг хангах шинэ боломжтой танилцах болно.

Out of NowHere брэндийн геоложийн үйлчлэгчид танд өглөө, оройны аль хүссэн цагт, хүссэн хэмжээгээр тань нарсны эфирийн тостой, ууранд халаасан, халуун алчууртай хулсан сагсыг тарааж үйлчилнэ.
* 50x50cм хэмжээтэй 4 ширхэг алчуур

Зохицол ба Эрч хүч

Та халуун алчуураар биеэ арчиж цэвэрлэх үедээ хосгүй мэдрэмжийг авч, гэр дотор тань дэгдэх нарсны анхилуун үнэрт үнэнхүү тайвширлыг мэдрээрэй. Биеэ чийглэг, халуун алчуураар зөөлөн арчих үедээ эмчилгээний олон ач тустай нарсны эфирийн тосны хэдэн дуслыг биедээ шингээгээд аваарай. Ариутгах чадалтай, үрэвслийн эсрэг, үе мөчний өвчинд тустай нарсны эфирийн тосыг хүний дархлааны системийг дэмжих, амьсгалын замыг цэвэрлэхэд нэн тохиромжтой гэж зөвлөдөг юм. Та өглөөн цагаар ингэж энергийнхээ хүрдийг нээх юм уу эсвэл орой тайван сайхан унтаж амрахдаа бэлдэж болох юм.

Биеийн ядаргааг тайлах, усны хэрэглээг бууруулах

Хөдөө орон нутаг, нүүдэлчний соёлыг эрхэмлэж байгаа уг үйлчилгээ нь эрч хүч нэмэх, ядаргаа тайлах ид шидтэйгээс гадна шүршүүрт нэг хүн усанд орохдоо 30-80 литр ус хэрэглэдгийг 3-хан литр болгон багасгаж, байгаль экологид ач тустай байгааг тэмдэглэх хэрэгтэй.

Out of NowHere брэндийн геоложуудын нэн бахархдаг үзэл санаа бол Степ & Спа үйлчилгээний ус хэмнэх, хөдөө орон нутгийг эрхэмлэх, таашаал авах, арчлах гэсэн дөрвөн онцлог мөн юм.

ҮСЧИН ГЭР САЛОН
Бид үсийг тань угаас нь үзүүр хүртэл арчилна

Та манай үсчний гэр салонд яг л үсчинд байгаа юм шиг тохилог сандалд тухлан сууж, үс тайрахаас бусад угаах, хуйхны массаж хийлгэх, сэнсдүүлэх зэрэг мэргэжлийн үсчний үйлчилгээг үнэ төлбөргүйгээр аваарай. Энгийн үсчнээс ялгарах нэг онцлог нь монгол үндэсний хувцастай үсчин арчилж байгаа үснээсээ шалтгаалан “данхтай” 1-ээс 3-хан литр хүртэл усаар үсийг тань угаана. Бохир уснаас үүсэх хөрсний бүх төрлийн бохирдлоос газар нутгаа хамгаалах үүднээс бид Степ & Спа үйлчилгээнийхээ нэг хэсэг болгож, үсчний гэр салондоо химийн орцгүй, байгалийн гаралтай шампунь хэрэглэж байна. Ингэснээр мал сүрэг нь заримдаа манай геолож руу бэлчдэг нүүдэлчин малчидтай хэн хэндээ илүү ойр байх боломжтой болдог. Гэхдээ бид малчидтай, малчид бидэнтэй гэж ярих нь учир дутагдалтай юм. Учир нь энэ нутагт хэн ч газар эзэмшигч биш, харин түрээслэгч гэвэл дээр байх.

ХУУРАЙ БИЕ ЗАСАХ ГАЗАР
Үзэмжтэй бүтэц, сонгодог тохь тух

Монгол уран барилагчийн зохион бүтээсэн Out of Nowhere брэндийн геоложийн хуурай бие засах газар нь гоо зүй, экологийн шаардлагуудыг төгс хангаж, орон нутагт бүрэн зохицож байна. Өлзий хээ хатгасан зотон даавуун бүхээгтэй тус бие засах газар суултуур, цонх, үрдэстэй хувин, модон шанага зэргээс бүрддэг. Бие зассаныхаа дараа шанагаар үрдэс хутгаж суултуур руу хийх ба хуурай, эрүүл орчин хөрсний усны давхаргад бохирдол үүсгэх эрсдэлгүй юм. Бид ашигласан ариун цэврийн цаасыг 2 цаг тутам султгаж авдаг.

Модны үрдэс, сүрлэн давхаргыг хослуулсан хэрэглэн өтгөн, шингэнийг тусгаарладаг учраас жорлонгоос ямар ч муухай үнэр гардаггүй. Степ & Спа, үсчний гэр салоны нэмэлт үйлчилгээ болсон хуурай бие засах газар нь Sweet Gobi геоложийн экологийн болон нүүдэлчин шинжийг хадгалахад химийн бодис хэрэглэх, бохирын суваг зэрэг нүсэр бүтэц суурилуулахаас сэргийлж байгаа юм.


Одон орон ажиглах

Таны дээр хамгийн үзэсгэлэнтэй шөнийн тэнгэрүүдийн нэг нь байхад судлахгүй үлдээх нь хайран биш гэж үү? Ursa Major геолож танд бүх зүйлсээр хангаж ертөнцийн хамгийн их од түгсэн тэнгэрийн дор таныг MEADE LX 200 ACF дурангаар од эрхэст хамгийн ойрхон аялна. Та хараа зүйн сүүлийн үеийн системтэй дурангаар оддыг ямар ч гажилтгүйгээр ажиглах боломжтой юм. Оддын байршил, дурангийн чиглэлийг дуранд байгаа мэдээллийн бааз, GPS-ийн 16 сувгийн тусламжтайгаар автоматаар тогтооно. Уг дуран нь маш өндөр нягтрал, нарийвчлалтайгаар одны-гэрэл зураг авах хамгийн тохиромжтой хэрэгсэл юм.

Та ододтой нэгдэх… гэсэн хүүхэд багынхаа мөрөөдлийг биелүүлэхэд бэлэн байна уу?


Тусгай & VIP үйлчилгээ

Таны аяллыг ёслолын буудлага мэт сүртэй болгоход Out of NowHere брэнд бүхий л хүч чадлаа дайчилна.

Та зөвхөн өөртөө зориулсан концерт тоглуулах, нисэх буудлаас галт тэрэгний буудал хүргүүлэх, бөө онгод тэнгэрээ дуудахыг үзэх, морь унах, сарны гэрэлд үлээвэр хөгжим сонсох, хээр талд үдшийн бүрийд жүжиг үзэх, одот тэнгэрийн дор кино үзэх юм уу эсвэл зүгээр л нэг зөвлөгөө авмаар байсан ч бид бүгдийг нь биелүүлж чадна.

Та өөрийгөө болон бусдыг гайхшруулахыг хүсч байгаа хүсэл мөрөөдлөө бидэнд даатгаарай. Бид таны илбэчид байх болно!

Та Ursa Major геоложид буугаад мордоорой

Улаанбаатараас Төв аймгаар дайран, Орхон голд цутгадаг Туул голыг уруудан нисээрэй. Булган, Өвөрхангай аймгуудын хил дээрх Хэнтийн уулархаг нуруу хүртэл яваарай. Та хээр тал дээгүүр гайхалтай нисч, онгоцны бүртгэл хийх цагийг оруулж тооцоод 1 цаг 30-ын дотор хүрээд ирчихлээ.

Тэнгэрээс харахад үүнээс илүү сайхан зүйл гэж юу байх вэ!

Бидний түншүүд: