Урса Мажор Геолож


Тайван амарч тухлах гэр


Бидний тохижилт


Та Out of NowHere брэндийн Урса Мажор геоложийн сувдан цагаан гэрүүдэд орчлонгийн хамгийн тайван шөнийг амарч өнгөрүүлээрэй. Нүүдэлчин монголчуудын уран барилгын чимэг, нарс модны нарийн хүжийн үнэр анхилсан, уран шувууны үүр шиг бумбан цагаан монгол гэрт шөнийн сэрүүнд зууханд асаасан галын элчинд та тухалж, сансар огторгуйг бүхэлд нь төлөөлсөн, буман зохицол, уламжлал бүхий домог үлгэрээр баялаг энэхүү орон зайд нэвтрээрэй.

Таны тав тухыг хангахаар тусгайлан боловсруулж, орон нутагт үйлдвэрлэсэн тавилга, 28м2 талбай бүхий гэрт өглөө, оройд биеийнхээ ариун цэврийг сахихад тань зориулж бяцхан буланг хашлагаар тусгаарлан гаргасан ба үсээ самнаж, нүүрээ тольдох толь, ширээ бас бий. Кинг хэмжээтэй том ор, хөвөн даавуун сатин цагаан хэрэглэл, ноолууран хөнжилд хамгийн төгс шөнийг өнгөрүүлээрэй.

Та байрлаж буй гэрийнхээ тохилог орчинд манай үйлчлэгчдийн бэлтгэн тавьсан халуун савтай буцалсан усаар өдөр, оройн аль хүссэн цагтаа кофе эсвэл цай хийж уугаарай.


Ертөнцийн Хамгийн Тайван Шөнийг Амарч Өнгөрөөх Гэрүүд

Адал явдалд дурлагч 
ГАНЦ ХҮНИЙ ГЭР
Кинг (180×200) хэмжээтэй ор
Өглөөний цай багтсан

236 000 MNT

Дурлалт хосын
DOUBLE ГЭР
Кинг (180×200) хэмжээтэй ор
Өглөөний цай багтсан

281 000 MNT

Найзууд, ах дүү, хоёр хүний
TWIN ГЭР
(90×200) хэмжээтэй хоёр ортой
Өглөөний цай багтсан

281 000 MNT

Эцэг эх, хүүхэд 3 хүний
ГЭР БҮЛИЙН ГЭР
Кинг (180×200) хэмжээтэй ор, Нялх хүүхдийн эсвэл (90×200) хэмжээтэй ор
Өглөөний цай багтсан

344 000 MNT

Залуу хосын
БАЛ
САРЫН ГЭР
Кинг (180×200) хэмжээтэй ор
Шампан дарс бэлэгтэй
Өглөөний цай багтсан

281 000 MNT

ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ТУСГАЙ ҮЙЛЧИЛГЭЭ

0-3 насны хүүхэд: Бүх үйлчилгээ үнэ төлбөргүй
4-12 насны хүүхэд: Бүх үйлчилгээ 50% хямдралтай
13-16 насны хүүхэд: Бүх үйлчилгээ 25% хямдралтай