Out of NowHere Нүүдэлчин Галерей
2013 онд Out of NowHere брэнд өөрийн нэрийн шинэ төсөл болох Out of NowHere Нүүдэлчин Галерей-г олон нийтэд танилцуулав. Марион (Marion Roman-Hauduroy) санаачлан удирдсан энэ төсөл нь Out of NowHere брэндийн сүлжээ болох Свийт Говь, Урса Мажор геолож, Анжа бааз нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Өвөрхангай аймгийн эдийн засаг, соёлын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм.
Улаанбаатар, Прага хотуудад төвлөрсөн Out of NowHere Галерей нь олон нийтийн байгууллага, чөлөөт уран бүтээлчдийн бүтээлээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, мөн Монголын төдийгүй бусад орны уран бүтээлчдийн бүтээл туурвих урлаг-аяллыг өөрийн сүлжээ баазууддаа зохион явуулах зэрэг ажлуудыг хийж байна. Out of NowHere Галерей нь аливаа нэрлэсэн нэг газар байрлаж үйл ажиллагаа явуулахаас илүүтэй байнга бууриа сэлгэн нүүдэллэх урлагийн төсөл юм.
Энэ ч утгаараа ОONH Галерей нь Монголын аялал жуулчлалын голлох бүс нутаг Өвөрхангай аймгийн урлаг соёл, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлахад оруулж буй хувь нэмэр юм.
Дээрх төслүүдээс гадна, Монгол орны хамгийн чухал сүм хийдийн тоонд ордог Шанхын хийдэд зориулан дөрвөн хэл дээр аялал жуулчлалын жижиг товхимол хэвлэх ажлыг санхүүжүүлнэ.
Өндөр гэгээн Занабазар тэртээ 1646 онд тус хийдийг байгуулсан бөгөөд мандан бадрах үедээ 2000 орчим лам хувраг байрлуулж байсан түүхтэй. Гэвч 1937 онд Шанхын хийдийн үүд хаалгыг барьж, улмаар Сталины хэлмэгдүүлэлтийн үед устгажээ. Гэсэн хэдий ч хийд устахаас өмнөх үеийн Зөвлөлтийнхний авсан цуврал гэрэл зургууд өнөөдөр Үндэсний Архивын Газарт хадгалагдаж байна. Цаашид бид Хархорины алдарт Эрдэнэзуу хийдтэй харьцуулахад харьцангуй бага баримтжуулсан байдаг Төвхөн хийд, Хамбын хийд, Өвгөн хийд зэрэг Өвөрхангай аймгийн бусад гол сүм дуганыг судлах, санхүүжүүлэх ажилд өөрсдийн хувь нэмрийг оруулах чин хүсэл өвөрлөж явна.
Мөн тус аймгийн Бүрд сумын музейн үйл ажиллагааг дэмжих, Монгол орны уламжлалт бэлчээрийн мал аж ахуй, амьдралын хэв маяг, түүнчлэн монголчуудын соёл, зан заншилд буддын шашны нөлөө, зөвлөлт холбоот улсын үеийн нөлөө зэргийг харуулсан сонирхолтой үзмэрүүдийг сурталчилж хамтран ажиллахыг зорьж байна.
Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд байрлах бидний Алтан Эсгий үзэсгэлэн-гийн талаар дэлгэрэнгүй уншиж, OONH галерейн зарим бүтээлүүдтэй танилцаарай: