AstroMongolia – Монголын тэнгэрийг судлахуй
Монгол улс дэлхийн хамгийн их одод чуулсан, гайхалтай сайхан шөнийн тэнгэртэй орнуудын нэг билээ. Монголын тал хээр, өргөн уудам нутгийг мэдрэнгээ од, сар, гариг эрхсийг харан зогсоход танд гайхалтай мэдрэмж төрүүлнэ. Гэхдээ үүнээс илүү чухал зүйл бол од эрхэс, одон орныг ажиглах нь нүүдэлчин ардын соёлын нэгэн чухал хэсэг бөгөөд олон зуун жилийн турш уламжлагдаж ирсэн билээ. Тэнгэрийн өнгийг ажиж мэддэг өргөн мэдлэг хуримтлуулсныхаа хүчинд нүүдэлчин ард цагийн байдлыг урьдчилан таамаглаж, зүг чиг, байршлаа тогтоон, цаг хугацаа, он сар өдрийг нарийвчлан тодорхойлж чаддаг байсан ажээ. Энэ мэдлэгээ бидний өвөг дээдэс үеэс үед хойч үедээ дамжуулсаар ирсэн. Эдүгээ техник технологид гарсан ахиц дэвшил нь одон орон ажиглалтыг илүү нарийвчлалтай хийх нөхцөл бүрдүүлсэн тул энэ боломжийг ашиглан од эрхсийг илүү гүнзгийрүүлж судлах нь чухал ач холбогдолтой болохыг хэлэх юун.
Тиймээс Out of NowHere нь AstroMongolia төслийг эхлүүлсэн юм. Францын Uranoscope ТББ, Парис хотын Одон Орон Судлалын Төвтэй хамтран 4 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төслийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын бүхий л зардлыг бид санхүүжүүлсэн билээ. Төслийн хүрээнд докторын зэрэг хамгаалах судалгааны ажил хийж байсан олон оюутан ЮНЕСКО-гийн Дэлхийн өв болох Орхоны хөндий дэх манай Урса Мажор геоложид байрлаж, Монгол орны орчин цагийн сансар огторгуйг нутгаас нь шууд судлах боломжтой байснаас гадна улсын хэмжээнд хамгийн өндөр хүчин чадалтайд тооцогдох, хувийн эзэмшлийн MEADE LX 200 ACF.300мм-ийн нарийвчлалтай одон орны дуран ашиглан оддыг ажиглаж байлаа.
Түүнчлэн Орхоны хөндийд амьдардаг нутгийн иргэдэд төслийн үр шимийг хүртээх зорилгоор Шанх багийн сургуулийн удирдлагатай хамтран сурагчдад орчин цагийн одон орон судлалын мэдлэг олгох, оддыг судлах хүсэл төрүүлэх боломжийг бүрдүүлж ажилласан юм. Мөн Хужирт сумын сургуулийн хүүхдүүд манай геоложоор зочилж, одон орны хичээл заалгаж, одны дуран ажиллуулж суран хамтдаа од эрхсийг ажигласан билээ.
Геоложид байрлах зочид ч мөн төслийн үр шимийг хүртэж, оюутнуудын хийсэн одон орны ажиглалт, ярилцлагыг сонсч, мэдлэг мэдээллээ нэмж байлаа.
Саяхан бид Stellarium сүлжээнд (тэнгэр огторгуй харах программчлал) нэгдсэн бөгөөд AstroMongolia төслөө өргөжүүлэх шинэ боломжуудыг хайж байна. Чили улсын Атакамагийн цөлд зохион байгуулагддаг аялалтай төстэй одон орон ажиглалтад суурилсан нэрийн аяллыг орон нутагтаа хөгжүүлэхийг зорьж, бүх л боломжит дэмжлэг, хамтын ажиллагааг судалж байна. Сансар огторгуйд аялуулах бидний төлөвлөгөөнд амжилт хүсээрэй !
Хужирт сумын сургуулийн бяцхан зочидтойгоо тэнгэр эрхсийг ажиглаж цагийг хэрхэн сонирхолтой өнгөрөөж байгааг хараарай: