Эко Ногоон Төсөл : Анжа бааз – ЖЭРЭС ТББ-ын хамтын ажиллагаа
Нарны эрчим хүчээр ажилладаг хүлэмжтэй болох нэг чухал зорилгоо биелүүлэхээр айл өрх, хөдөө аж ахуйн үйл ажиллагаанд шийдэл олоход дэмжлэг үзүүлдэг ЖЭРЭС ТББ-тай Анжа бааз 2016 онд нэгдэн ажиллажээ. Хамтын ажиллагааны хүрээнд Анжа баазад Эко Ногоон Төсөл хэрэгжиж, үр дүнд нь жилийн 3 улиралд ажиллах боломжтой хүлэмж баригдсан. Зун 6-10-р сард салатны навч, өргөст хэмх, улаан лооль, редиск, амтат чинжүү…гм хураах болсноор ирсэн зочдыг эдгээр шинэ ногоогоор дайлах боломж бүрдлээ.
ЖЭРЭС ТББ-ын тухай
Төв Азийн нутаг нь зундаа хуурай, өвөлдөө хахир хүйтэн, тэсвэрлэхэд бэрх эх газрын уур амсьгалтай билээ. Энэ бүс нутгийн орнуудад хүнсний болон эрчим хүчний олон асуудлууд тулгардаг байна. ЖЭРЭС ТББ-ын голлох үйл ажиллагаа нь амьдрах орон байр, хөдөө аж ахуйд тодорхой шийдэл санал болгоход чиглэдэг: Эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, эрчим хүч бага зарцуулан хоол бэлдэх, халаах техник, газар тариалангийн арга техникийг нь сайжруулж айл өрхийн тариаланд дэмжлэг үзүүлэх юм.
Монгол орны хувьд газар тариалангийн улирал нь жилдээ 3-4 сар л үргэлжлэх ба урт, хатуу өвөлтэй хэдий ч “хөх тэнгэрийн орон” гэж нэрлэгддэг нь нартай өдрийн тоо хэр олон болохыг харуулна. ЖЭРЭС ТББ Монгол Улсад 2010 оны 8-р сараас хот, хөдөө орон нутагт хүнсний ногоо тариалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тэд дараах төслийн хүрээнд дэмжлэг үзүүлж байна:
- Тариалангийн улирлыг уртасгах техникийн шинэлэг арга зам (нарны эрчим хүчээр ажиллах хүлэмж), хүнсний ногоо хадгалах нөхцөлийг сайжруулах (био- агааржуулалт бүхий зоорь) шийдлээр дамжуулан айл өрхөд мөнгөн хуримтлалтай болоход нь туслах. Арга техник нь орон нутгийн нөхцөл байдалд тохирсон, үйлдвэрлэгчид өөрсдөө барих боломжтой байхаар зохиогдсон.
- Үр тарианы нэр төрлийг нэмэгдүүлэх, байгалийн нөөцийг хадгалж хамгаалах, тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор газар тариалангийн арга техник, усжуулалт, хөрсний менежмент зэрэг сэдвээр сургалт зохион байгуулах,
- Өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ногоогоо худалдах, орон нутгийн зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлэх.
- Хоол хүнсний нэр төрлийг олшруулах зорилгоор өдөр тутмын хүнсэнд ногоо хэрэглэх тухай зааж сургаснаар (нутгийн иргэдийн мэдэхгүй хүнсний ногоо) хүнсний ерөнхий тэнцвэрт байдлыг хангах.