OONH мэдээ

12 Feb

OUT OF NOWHERE БРЭНД МОНГОЛЫН АЛДАРТ ХҮ ХАМТЛАГ, ФРАНЦЫН АЛДАРТ ФЕНИКС ЦИРКТЭЙ ХАМТРАН ШОУ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020.02.12

OUT OF NOWHERE хамт олны Монгол циркчидтэй холбогдсон түүхийн эхлэл нь “Аngels” циркийн уран нугараачдын гайхамшигт тоглолт байлаа.

Байгуулагдсанаас хойшхи 15 жилийн хугацаандаа OUT OF NOWHERE брэндийн үүсгэн байгуулагчид монгол уран бүтээлчдийг байнга дэмжиж ирсэн бөгөөд чухал арга хэмжээнүүдийнхээ үеэр геоложууддаа төдийгүй хээрийн нөхцөлд ч өвөрмөц байдлаар урлагийн тоглолтууд зохион байгуулж байлаа. Дэлхийн шоу ертөнцийн хамгийн том тайз болох Францын алдарт Феникс цирк 20 жилийнхээ ойг тохиолдуулан МОНГОЛЫН ОДДЫГ урьж тоглуулжээ. 2019 оны 11-р сарын 23-наас энэ оны 2-р сарын 9-ний хооронд Парис хотод зохион байгуулагдсан энэ тоглолтыг нийт 350 000 үзэгч үзсэн байна!

OUT OF NOWHERE хамт олон ч монголын цирк, театр, язгуур урлаг хосолсон энэхүү гайхамшигт тоглолтыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд уламжлал ёсоор идэвхтэй оролцлоо. “Нүүдэлчин” тоглолтын талаар бид хамтран өргөн хэмжээний сурталчилгааны компанит ажил зохион байгуулснаар (Парис хотын метро, сэтгүүлүүд, телевиз радиогийн шторк) олон сая хүнд мэдээлэл хүрсэн байна.

2020 оны 1-р сарын 10-ны өдөр тоглолтын уран бүтээлчдийн зохион байгуулсан ВИП коктейль шоу тоглолтод аялал жуулчлалын салбарын олны танил, нэр хүндтэй хүмүүс уригдан оролцжээ. 50 гаруй уран бүтээлч орчин цагийн циркийг ардын урлагийн бусад төрөлтэй хослуулсан өвөрмөц сонирхолтой үзүүлбэрээр үзэгчдийг байлдан дагуулж, хөөмийн гайхамшигт аялгуунд гэр барих, театр бүжиг, толгой эргэм акробат, дуу алдам уран нугаралтын үзүүлбэр гм.. тоглолтын туршид Монгол орны хээр талд очсон мэт сэтгэгдэл төрүүлж, нүүдэлчин түмний ахуй соёлтой танилцуулсан байна. Гайхамшигт урлагийн тоглолтыг Франц улсад амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан нь бидний бас нэг бахархал билээ.

OUT OF NOWHERE нь алдарт Феникс цирктэй хамтран 2 үзэгчийг Монгол улсад аялах эрх, мөн Фэйсбүүк хуудсаар зарласан уралдааны 25 ялагчид ХҮ хамтлагийн тоглолт (YouTube-д 50 сая хүн үзсэн) үзэх эрхээр шагнасан юм!! Эдгээр 25 азтан нь рок хөгжмийн ертөнцөд дуулиан тарьж буй ХҮ (Хүннү рок) хамтлагийн тоглолтыг (анхны “Гэрэг” нэртэй цомог гарснаас хойш дэлхийн рок хөгжмийн олон том тайзнаа аялан тоглолт хийсэн) алдарт Трианон паркад энэ сарын 3-ны өдөр очиж үзсэн билээ. Энэ удаа хамтлагийн 8 гишүүн монголын уламжлалт язгуур урлагийн хөөмий, морин хуурын аялгууг хүнд рокийн хэмнэлтэй хослуулсан бас нэг гайхалтай тоглолтоо хийлээ. Дэлхий дахинд нүүдэлчдийн соёлыг түгээн дэлгэрүүлэхэд ХҮ хамтлагийн гаргаж ирсэн шинэ урсгал чухал үүрэг гүйцэтгэж байна. ХҮ хамтлагийн аялан тоглолт үргэлжилж байгаа бөгөөд ирэх зун буюу 2020 оны 6-р сарын 20-нд дахин Францын Клиссон хотод (Clisson) болох HELLFEST хөгжмийн фестивальд тоглохыг фэнүүдэд нь дуулгахад таатай байна !