WHAT3WORDS: МАНАЙ ЛОДЖУУДАД ХҮРЭХ ХЯЛБАР АРГА
2021.09.09
What3Words бол газарзүйн байршил тогтооход хувьсал хийсэн, 2013 оноос хойш дэлхий даяар хэрэглэгдэж байгаа систем юм. Энэ нь Дэлхийн гадаргыг бүхэлд нь 3 м2 хэмжээ бүхий талбайд хувааж, цэгээр тусгаарласан гурван өөр үгээр тодорхойлсон хаягийн шийдэл билээ. Үүний үр дүнд хот суурин газар эсвэл хөдөө орон нутгийн алинд нь ч байрлах газрын хаягийг энэхүү системийн тусламжтай амархан олох боломжтой болсон байна.
Тухайлбал, Монголын хязгааргүй тал нутаг бүхий нарийн хаяг тогтооход бэрхшээлтэй нөхцөлд аливаа газрын байршлыг олж очих хамгийн үр дүнтэй арга нь What3Words-ийн шийдэл болж байгаа юм. Тиймээс ч, Монгол улсын шуудан энэ системийг 2016 оноос эхлэн ашиглаж ирсэн байна.
Мэдээж Монгол улсад газарзүйн байршлын координатууд хэрэглэгддэг хэдий ч, тэдгээр нь хоёр өөр стандартуудад тэмдэглэгддэг (DMS – градус минут секунд, Аравтын бутархай) тул тэдгээрийг хуулах, бусадтай хуваалцах гэх мэт нь маш хэцүү буюу ажиллагаа ихтэй байдаг юм.
Харин What3Words-ийн гурван үгт хаягууд нь 26 өөр хэлнүүдэд хөрвөхөөс гадна тухайн гурван үгсийг санахад маш хялбар учраас тоон координат шиг бус, хүн хоорондын мэдээлэл дамжуулалтын явцад тоо, үсгийн алдаа гаргахаас сэргийлэх боломжтой юм. Түүнээс гадна, энэ шийдэл нь Waze, Google эсвэл Bing Maps гэх мэт олон улсад хамгийн түгээмэл хэрэглэгддэг програмуудтай төгс зохицож ажилладаг учир хүргэлт хийх, аврах ажил явуулах эсвэл байршил хайж буй жуулчдад маш үр дүнтэй хэрэгсэл болдог.
Жишээлбэл, манай Sweet Gobi geolodge нь дараах газарзүйн координатуудад байрладаг:
47°17’8″N 103°55’58″E (DMS – градус минут секунд)
N47.28500 E103.93300 (Аравтын бутархай)
Харин What3Words системийн хялбар шийдлийн тусламжтайгаар доорх гурван үгийг л тогтооход манай байршлыг шууд олох болно.
///тэнцүүг.адал.дээвэртэй (Mongolian)
///springing.impaled.clippers (English)
///relieur.pittoresquement.payante (French)
///打扫卫生.悬疑小说.产量 (Chinese)
Энэ системийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах болон туршиж үзэхийг хүсвэл та What3Words-ын вебсайт руу орох боломжтой.
“