Анжа Бааз

   
Сарлаг малладаг малчидтай уулзах

Монголчууд магадгүй дэлхий дээрх хамгийн нөхөрсөг, зочломтгой ард түмэн билээ. Таныг нүүдэлчин малчдын өдрийн халуун хоол, монгол уламжлалт цайгаар дайлна. Мөн та гэрийн бүтэц зохион байгуулалтыг ойлгож танилцах, гэрийн доторх хэсгүүд, тухайлбал хана, багана, шал, тооно зэргийг хэрхэн босгож, эсгийгээр гэрээ хэрхэн бүрэхийг сурна. Ийнхүү та өөрийнхөө барьсан гэрт байрлан хоноглох боломжтой. Гэр доторх бүх эд зүйл, тэр дундаа тавилга хогшлыг  чимэглэсэн нууцлаг гоёл, хээ угалз бүхий орчинд та орно.

Үдээс хойш нь явган аялж, үзэсгэлэнт байгаль, зэрлэг ургамал, ан амьтдын зураг аваарай. Эсвэл та гэрийн эзэдтэй хамт цай ууж, хөөрөлдөх боломжтой. Мөн гэрийнхээ гадна ном уншин өнжиж ч болно.

Та малчин айлд зочны гэрт байж, нүүдэлчдийн амьдралтай танилцаарай. Малчдын өдөр тутам хийдэг ажлаас суралцаж, тэдний уламжлал, зан заншилтай танилцаж, гэрийн эзэгтэйн хийсэн хоолыг амтархан зооглоорой. Та өөрөө хүсвэл хонь мал сааж, ус зөөж, цай ундаа, хоол хүнс бэлтгэх, боорцог хайрч, сүү цагаан идээ бэлдэхэд тусалж, мал хариулж, ишиг хурга эргүүлж, мал нүдлэх, үндэсний тоглоом наадгай тоглох, түүнчлэн уламжлалт монгол шимийн архи нэрэхэд тусалж болно. Нутгийн уламжлалын дагуу Баазын эргэн тойрны ажлыг эмэгтэйчүүд хийж, харин Баазын гаднах ажлыг эрчүүд гүйцэтгэдэг.


Эрдэнэ Зуу Хийд

Эрдэнэ Зуу Хийд нь Төвдийн Бурхны Шашны Гэлүкпа урсгалын Монгол дахь хамгийн эртний хийд юм. Автай Сайн Хааны 1586 онд байгуулсан энэхүү Хийд нь эртний нийслэл Хархоринд байдаг бөгөөд олон зууны туршид Монгол орны шашин, улс төр, оюун ухааны үндсэн төв нь байж ирсэн.

Тус Хийдийг 108 суварга (Бурхны шашны бухадтай холбоотой нандин шүтээн дотор нь хийдэг) бүхий чулуун хана хэрэм хүрээлэх ба тухайн хана хэрмийг босгохдоо ойролцоох эртний Хархорин нийслэлийн туйран дээрх чулуу ашигласан байдаг.

Эрдэнэ Зуу Хийд нь түүхэндээ олонтаа бослого тэмцэлд өртөж байсны эхнийх нь 1680 оны Халх Ойрадын дайн бөгөөд 18 дугаар зуунд дахин сэргээн зассан байна. 1872 оны үед тус Хийдэд 62 сүм, мянга гаруй лам шавилан сууж байжээ. 1930 оны сүүлээр “коммунист цэвэрлэгээний” үед дахин халдлагад өртсөн хэдий ч 108 суварга бүхий гадна хана, гурван жижиг сүмийн хамт сүйтгүүлэлгүй үлдсэн байна. 1947 онд тус хийдийг музей болгов. Нэгэн судлаачийн үзэж байгаагаар АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт Сталинд шахалт үзүүлснээр тус хийдийг бүр мөсөн устгахаас аварсан гэдэг. 1990 оны ардчилсан хувьсгалын дараа Эрдэнэ Зуу Хийдэд дахин лам нар шавилан сууж, сүсэгтэн олон ирдэг газар  болжээ. Өнөөдөр Эрдэнэ Зуу Хийд нь Бурхны шашны үйл ажиллагаа явуулж байгаа хийд төдийгүй жуулчид олноор ирэх музей болсон байна.

Эрдэнэ Зуу Хийд нь Орхоны Хөндийн Соёлын Дурсгалын нэг төдийгүй ЮНЕСКО Дэлхийн Соёлын Өвд багтсан билээ. Хийд нь Анжа баазаас 5 км-ын зайд байдаг.


Монголын Эзэнт Гүрний Нийслэл Хархорины музей

Хархорины музей нь хэмжээний хувьд бага  ч гэлээ Улаанбаатар хотын гадна байх музейнүүд дундаа хамгийн шилдэгт орох сэтгэл хөдөлгөм музей юм. Энд ур хийц сайтайн дээр нүд баясгах үзмэрүүд олон бий. Музейд ойролцоох бүс нутаг, Өвөрхангай аймгийн нутаг дахь бусад археологийн судалгааны талбайгаас олсон 13-14 дүгээр зууны арав гаруй урлагийн бүтээл, тухайлбал манай эриний өмнөх үеийн чулуун зэвсгийн эд зүйл тавигдсан байдаг. Үүний зэрэгцээ сав суулга, хүрэл эдлэл, мөнгөн зоос, шашны эд хэрэгсэл, чулуун дээрх бичээсийг та үзэж сонирхох боломжтой. Тус музейн шаланд тал хэсгийг  нь малтаж харуулсан зуух байдгийг харах боломжтой.


Орхоны бичээс

Орхоны Бичээс, Хөшөө Цайдамын Дурсгалын байгууламж нь 8 дугаар зуунд Орхоны Хөндийд Хөх түргүүдийн босгосон дурсгалын хоёр байгууламж юм. Эртний Түрэг бичээсээр бичигдсэн дээрх хоёр бичээсийг Куль Тегин, түүний ах Билгэ Хааны дурсгалд зориулан босгожээ. Хятад, эртний Түрэг хэлээр бичигдсэн дээрх бичээст эртний Түргүүдийн гарал үүслийн тухай домог, Түргүүдийн түүхэн дэх алтан үе, Хятадад дагаар орсон хийгээд Илтериш Хаан Түргүүдээ чөлөөлсөн тухай өгүүлнэ. Үнэндээ, нэгэн эх сурвалжид өгүүлснээр энэхүү бичээс нь туульстай ойролцооайзам хэмнэлтэй хэсгүүдтэй” бичигдсэн байна.


Монголын Эзэнт Гүрний Дурсгалын Байгууламж

Орхоны Хөндий нь Сэлэнгэ мөрөнд цутгадаг Орхон голын хөндий төдийгүй олон зууны туршид түүхэн чухал үйл явдал, ололт амжилтын гэрч болон ирсэн билээ. Өнгөрсөн түүхийнх нь хувьд 1220 хавтгай дөрвөлжин км талбай нутгийг ЮНЕСКО-гоос хамгаалалтдаа авч, харин 2004 онд Дэлхийн Соёлын Өвд бүртгэсэн байна.

Эртний Түрэг хэлний (Хөх Түргүүдийн хэрэглэж байсан эртний түрэг хэл) түүхэн ул мөрийг илтгэх 7-10 дугаар зууны үеийн Орхоны Бичээс зэрэг олон археологийн чухал чухал дурсгалууд чухам эндээс л олдсон билээ. Эдгээр бичээсийг археологи, хэл шинжлэлийн эрдэмтэд “Орхоны Бичээс” гэж нэрлэх нь ч бий. Чухам энд л Монголын Эзэнт Гүрний эртний нийслэл Хархорин, Уйгурын Хаант Улсын балгас, Хар Балгас зэрэг байдаг. Эрдэмтэн судлаач Пётр Кузьмич Козлов чухам энэ хөндийд Хүннүгийн үеийн хаадын булш хэд хэдийг олсон билээ.

Толгодын оройд сүндэрлэх Эртний Монголын Эзэнт Гүрний Дурсгалын Байгууламж нь Хархорин хоттой залгаа баригдсан ба эндээс Орхоны Хөндий маш сайхан харагддаг. Байгууламж гурван хавтаснаас бүрдэх ба тус бүр нь Эртний Монголын Эзэнт Гүрнүүдийг, тухайлбал Хүннү, Түрэг, Монголын Эзэнт Гүрнийг харуулна.


Орхоны Хөндийгөөр Мориор Аялах

Нүүдэлчин ардын аж амьдралтай танилцаж, морины нуруун дээрээс жинхэнэ эрх чөлөөг мэдэрч, сая сая оддын доор шөнийг өнгөрөөх морин аялал хийхийг урьж байна.


Төвхөн Хийд

Хангайн Уулсын оройд далайн түвшнээс дээш 2400 метрийн өндөрт, ой модоор хүрээлүүлэн орших Бурхны шашны даяанчийн хийдэд тавтай морилно уу. Тус Хийд нь бясалгал хийхэд зориулагдсан газар юм. Алдарт зураач, уран барималч, эрдэмтэн, Монголын Бурхны шашны анхны тэргүүн Занабазар энэхүү хийдийг 1654 онд бүтээжээ.


Орхоны Цутгалан

27 метрийн өндөртэй Орхоны Цутгаланг мөн Улаан Цутгалан гэж нэрлэх нь ч бий. Цутгалан нь Монголын төв хэсгийн хамгийн үзүүштэй газруудын нэг юм. Ойролцоогоор 20 мянган жилийн өмнө газар хөдлөн, галт уул дэлбэрэхэд үүссэн ба галт уулын чулуу, гүн хавцал, цутгалантай үзэсгэлэнтэй газар билээ.


Орхоны Хөндийг тольдонгоо Бясалгалын Хийд рүү явган аялах

Орхоны Хөндийг тольдонгоо жуулчид тэрбүр очдоггүй голын эрэг даган явган аялахыг урьж байна. Бидний хүрэх газар уулын бэлд орших “Бясалгалын Сүм” хэмээх жижигхэн сүм юм. Амьдралд хөл алдсан хүмүүст зориулж байгуулсан тул тус сүмийг ийнхүү нэрлэдэг юм. Бүхий л асуудлаа бодож тунгаан, цоо шинэ амьдрал эхлүүлэхийн тулд хүмүүс энд олон хоног бясалгал хийх боломжтой байдаг.