Анжа Бааз


Гэр Ресторан: Ногооны талбайгаас шинэхнээрээ

Манай Гэр Ресторанд та бүхэн Баазын эзэн, түүний хамт олны бэлдсэн амт, чанартай европ, монгол хоол зооглох боломжтой. Хүлэмжинд тарьж ургуулсан шинэхэн ногоо, жимс, гэрийн аргаар хийсэн талх, нарийн боов, шинэхэн сүү, сүүн бүтээгдэхүүн зэргийг манай менюгээр захиалан амтлах боломжтой. Ресторан өглөө 7 цагаас орой 23 цаг хүртэл ажиллах ба та бүхэн интернетэд холбогдох боломжтой.

Өглөөний цай ямар байх вэ?

Уламжлалт европ цайг монгол өглөөний цайтай хослуулаарай: Шинэхэн барьсан талх, шарвин, өглөө саасан сүү, шинэхэн бүрсэн тараг, мөн түүнчлэн зэрлэг жимсгэнэ, гишүүнээр (Rheum) хийсэн даршмал зэргийг сум орон нутгийн манай гэрээт малчид нийлүүлдэг. Гишүүн хэмээх энэ ургамлыг Азийн орнуудад хоол хүнс, эмчилгээнд хэрэглээд 2000 гаруй жил болж байгаа бөгөөд олон төрлийн өвчнийг анагаах увидастай хэмээдэг.


Бэлэг дурсгалын дэлгүүр

Хүн бүр л очсон газрынхаа тухай дурсгал болгон бяцхан дурсгалын зүйл, бэлэг авах хүсэлтэй байдаг. Анжа баазын хамт олон ч энэ хэрэгцээг сайтар ойлгож та бүхэнд зориулан бэлэг дурсгалын дэлгүүр ажиллуулж байна. Манай дэлгүүрээр орж, өөртөө, гэр бүлдээ, найз нөхдөдөө бэлэг худалдан аваарай. Нутгийн малчид, бэлэг дурсгалын зүйл үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, тэдний үйлдвэрлэсэн дурсгалын зүйлсийг ашиг шингээлгүй худалдаж байгаагаараа бид бахархаж байна. Чухамдаа ийм болохоор таны худалдан авсан бэлэг бусдаас онцгой, цорын ганц гэдэгт та итгэлтэй байж болно.

Манай түншүүд:

  • Ар Арвижих Дэлгэрэх” Архангай аймгийн бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэдэг нөхөрлөл
  • Номадс Сувенир” ХХК
  • Хархорин сумын сурагчдын үйлдвэрлэсэн бэлэг дурсгал”, Япон ТББ-ын дэмжлэгтэйгээр
  • “Увс аймгийн чацаргана, чацарганы бүтээгдэхүүн”– Баруун Монгол нутгийн бэлэг дурсгалын зүйлс.
  • Ар Арвижих Дэлгэрэх” нөхөрлөлийн бүтээгдэхүүн

Сарлагийн ноосон бүтээгдэхүүнийг манай баазаас аваарай: Хангайн нуруунд амьдарч буй сарлаг малладаг малчид маань ардын уламжлал, орон нутгийнхаа байгалийн тогтолцоог хэвээр хадгалах, өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор 2010 онд хоорондоо нэгдэж нөхөрлөл байгуулсан юм. Энэ нь тогтвортой хөгжил, шударга худалдааг хөгжүүлэх зарчмаар хийгдсэн алхам билээ. Сарлаг самнах, ноос хөөврийг ялгах, шалгах, ангилах зэрэг олон нарийн ажиллагаа бүхий шат дарааллыг нэвтрүүлж чадсанаараа тус Нөхөрлөл нь Залуу Сарлагийн Хөөврөн Хөнжил үйлдвэрлэн, экспортолж байгаа анхны аж ахуйн нэгж болсон. Олон улсын дээд зэрэглэлийн нэхмэл бүтээгдэхүүний компаниуд ч мөн адил тэдний бүтээгдэхүүний чанарыг өндрөөр үнэлээд байна. Сарлагийн ноосны ширхэглэг нь урт, зөөлөн тул техникийн талаасаа өрсөлдөх чадвартай ба Монгол болон экспортын зах зээл дээр ээрэх, нэхэх бизнест ашиглаж байна. Ар Арвижих Дэлгэрэх нөхөрлөлөөс Европын орнуудад гаргасан Залуу Сарлагийн Гараар Самнасан Хөнжлийн экспорт сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэн. Энэ хөнжлийг сурталчлан, таниулснаар Нөхөрлөлийн гишүүн малчдын амьжиргааг нь дэмжиж, дээшлүүлэхэд тус дөхөм болж байгаа билээ.


Гэртээ байгаа мэт тухлаарай: Таны тав тухыг бүрдүүлэхэд хэрэгтэй бүхэн энд бий 

Бяцхан номын сан

Гэр Ресторандаа бид уншлагын булан байгуулсан билээ. Номын санд зочдынхоо үлдээсэн номуудыг бид хадгалдаг бөгөөд та тэдгээрээс хүссэнээ авч амтархан унших эсвэл номоо сольж, бүр шинээр ном өгөх ч боломжтой. Хэрэв танд уншиж дууссан ном байвал манай уншлагын буланд үлдээж болно. Мөн та хүсвэл уг номын дараагийн уншигчдад санал сэтгэгдэл, өөрийн бодлоо үлдээгээрэй. Манай уншлагын буланд түүх, соёл, нүүдэлчин ард түмний аж амьдралын тухай юугаар ч сольшгүй олон ном бий шүү.

Душ, ванн

Шороон замаар удаан явсан та аяллаа цааш үргэлжлүүлэхээс өмнө нэг сайхан шүршүүрт ормоор санагдаж байна уу? Анжа баазад танд хэрэгтэй бүхэн бий : халуун ус, ариун цэврийн өрөө, эко бие засах газар, мөн түүнчлэн угаалгын үйлчилгээ ч бий шүү.

Байгалийн үзэсгэлэнт газрууд

Манай бааз экологийн олон төслүүдэд оролцож, байгаль орчин, байгаль орчны хамгааллын талаар өндөр ухамсартай байхыг зорьдог. Өөрсдийн ногооны талбай, баазынхаа эргэн тойронд олон төрлийн мод, бут сөөг, цэцэг мөн ногоо, жимс  тарьж ургуулдаг. Цэцэгсээр хүрээлүүлсэн манай бяцхан цөөрөмд саатан тухлаарай. Сайхан уур амьсгал бүрдүүлж, тохь тухыг бий болгохын тулд бид цөөрмөө ямагт арчилж тордсоор байна.