ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийд тодрон харагдах Урса Мажор геолож та бүхнийг Монголын түүхийн өлгий нутагт тосч авна. Хангай нуруунаас эх аван Монгол орны төв хэсгээр дайран Сэлэнгэ мөрөнд цутгах Орхон гол мяралзан урсах домогт энэ хөндийд Чингис хаан XIII зуунд их цэргийн хуаран байгуулж, эзэнт гүрний нийслэл Хархорин хотыг зарлаж байлаа. Эндээс нэг цаг давхиад Урса Мажор геоложид хүрнэ.
Түүх соёлын өлгий энэ нутагт VI-VII зууны Түрэгийн хөшөө дурсгал, VIII-IX зууны Уйгарын нийслэл Хар балгас, мөн өнөө ч хурал номоо хурж байдаг Эрдэнэ зуу, Төвхөн, Шанхын хийд зэрэг Монголын бурхны шашны хамгийн эртний сүм дуганыг үзэж сонирхох боломжтой. Түүхэн дурсгалт энэ газрууд Буддын шашны соёл, уламжлал төв Азийн цээжинд орших тал нутгийн ард түмний амьдралын хэв маяг, ёс заншилд гүнзгий шингэсэн, чухал ач холбогдолтой болохыг харуулна.
46°56’30”N 102°35’12”E (ГМС – Градус, Минут Секунд)
N46.94200 E102.58700 (Аравтын)
Улаанбаатар хотоос: 420 км
Хувийн онгоцоор 1 цаг 15 минут, Ланд Круйзер жийпээр 6 цаг, Жижиг автобусаар 7 цаг 30 минут явна.
Хархориноос: 40 км
Ланд Круйзер жийпээр 2 цаг 30 минут, Жижиг автобусаар 3 цаг – 3 цаг 30 минут явна.
Свийт Говь геоложоос: 160 км
Машинаар 2 цаг 30 минут – 3 цаг явна.