OONH мэдээ

5 Feb

Монголын Шилдэг Жуулчны Бааз

2016 оны 12-р сар, Улаанбаатар хот

Out of NowHere брэндийг, тухайлбал анхны сүлжээ бааз Свийт Говь, Урса Мажор геоложийг Монголын аялал жуулчлалын холбооноос 2016 оны Монголын Шилдэг Жуулчны Баазаар шалгарууллаа! Алтан Луужин шагнал гардуулах ёслолын ажиллагаа Улаанбаатар хотноо Exicon Event Hall танхимд энэ оны 12-р сарын 28-нд зохион байгуулагдлаа. Тасралтгүй өсөн дэвжиж буй аялал жуулчлалын салбарын стандартыг дээшлүүлж, олон улсын түвшинд хүргэхийн төлөө хэд хэдэн нэр төрөл бүхий “Алтан Луужин” шагналыг нэвтрүүлсэн билээ. Бид өндөр зэрэглэлийн, хариуцлагатай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аялал жуулчлалыг хөгжүүлэх алсын хараатай, салбарын бусад шилдэг компаниудтай мөр зэрэгцэн амжилттай ажиллаж байдагтаа бахархдаг.