OONH мэдээ

16 Feb

Бид хүрээгээ тэлсээр байна: Анжа, Таван Гол баазууд Out of NowHere брэндийн сүлжээнд нэгдлээ.

2018 оны 2-р сарын 16

Out of NowHere брэндийн сүлжээ дахин хоёр баазаар хүрээгээ тэлж байгааг дуулгахад таатай байна: Aнжа, Таван Гол баазууд манай сүлжээнд нэгдэн орлоо!

Анжа бааз нь Хархоринд байрладаг.  Тус бааз нь өндөр зэрэглэлийн гэрүүдтэй бөгөөд баазын гол онцлог нь өөрсдийн хүлэмжээс хураасан шинэ ногоогоор бэлтгэсэн эрүүл хүнс юм.

Таван Гол бааз нь Хөвсгөл нутгийн үзэсгэлэнт байгальд таван голын бэлчирт байрладаг билээ. Баазын үйлчлүүлэгчдээ дээд зэргийн тав тухаар хангахын зэрэгцээ завьтай аялал, явган аялал, морин тэрэг зэрэг өргөн цар хүрээтэй үйл ажиллагаанууд зохион байгуулдаг.

Тус хоёр бааз нь OONH брэндийн үнэ цэнэ, үйлчилгээний төгс чанарыг үзүүлэх чадвартай, итгэл хүлээн ажиллана гэдэгт бид эргэлзэхгүй байна. Шинэ баазууддаа амжилт хүсч, удаан хугацаанд хамтран ажиллахыг ерөөж байна!

Бааз бүр өөрийн захиалгыг бие даан авч хариулдаг.  Out of NowHere брэнд борлуулалт хариуцсан мэргэжлийн ажилтан авахаар төлөвлөж байна! 3-р сарын 30-аас 4-р сарын 4-ний хооронд зохион байгуулагдах ITM 2018 Аялал Жуулчлалын Үзэсгэлэн дээр ирж бидэнтэй танилцаарай!