МЭДЭЭ

Бид нэмэгдсээр байна: Анжа Жүүлчины Бааз болон Five Rivers баазууд Out of NowHere сүлжээнд элсэн орлоо

2018 он 2-р сарын 16

Манай Out of NowHere гэр бүлд хоёр шинэ гишүүн нэмэгдэж байгааг бахархалтайгаар зарлаж байна: Анжа Жүүлчины Бааз болон Five Rivers Tour Camp нь манай сүлжээнд нэгдэж байна!

Анжа Жүүлчины Бааз нь Хархорин хотод байрладаг бөгөөд өндөр чанартай гэрээр хангахын зэрэгцээ баазын гол онцлог бол өөрийн цэцэрлэгээс хураасан шинэ ургацаар бэлтгэсэн эрүүл зоог юм.

Five Rivers аялал жуулчлалын бааз нь Хөвсгөл нутгийн үзэсгэлэнт байгальд таван голын бэлчирт байрладаг билээ. Баазын үйлчлүүлэгчдэдээ дээд зэргийн тав тухаар хангахын зэрэгцээ кемпийн гол анхаарлын төв нь завьтай аялал, явган аялал, морин тэрэг зэрэг өргөн цар хүрээтэй гадаах үйл ажиллагаанууд юм.

Энэ хоёр бааз хоёулаа манай OONH брэндийн үнэ цэнэ, үйлчилгээнүүдийг төгс илэрхийлэх чадвартай төгс сонголт гэдэгт бид итгэж байна. Тэдэнд амжилт хүсч, хамтдаа амжилттай аяллаа үргэлжлүүлэхийг ерөөж байна!

Бааз бүр өөрийн захиалгыг бие даан удирдаж байгаа бөгөөд Out of NowHere брэнд 3-р сараас борлуулалт хөгжүүлэх эрх бүхий мэргэжлийн ажилтан авахаар төлөвлөж байна! 3-р сарын 30-наас 4-р сарын 4 хүртэл зохион байгуулагдах ITM 2018 Аялал Жуулчлалын Үзэсгэлэн дээр ирж бидэнтэй танилцаарай!