OONH мэдээ

16 Feb

Сар Шинэдээ Сайхан Шинэлээрэй!

2018 оны 2-р сарын 16

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй! Угтан ирж буй НОХОЙ жилдээ тэгш дүүрэн жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Цагаан сар бол Монголчуудын хамгийн том баяр билээ. Цагаан сараар монголчууд өндөр настнуудынхаа амар мэндийг эрж, хүндэтгэн золгохын зэрэгцээ найз нөхөд, гэр бүлийнхэндээ зочлон, харилцан сайныг ерөөн бэлэг дурсгаж, ардын уламжлалт тоглоом наадгай, ёс заншлыг үр ачдаа заан сургадаг. Уламжлалт энэ баярыг тохиолдуулан харилцагч, түншүүддээ ирж буй жилд аз хийморьтой, ажил үйлс нь арвин байхыг хүсэн ерөөе!

Дашрамд хэлэхэд Урса Мажор геоложийн одон орон судлалын гэрээс шөнийн тэнгэрийн хамгийн тод од болох Canis Major буюу Нохой од маш сайхан харагддаг билээ. Ирж буй Нохой жилд Нохой од та бидний хүсэл мөрөөдөл, оюун билгийг үргэлж гэрэлтүүлэн гийгүүлэх болтугай !