МЭДЭЭ

10 Oct

OUT OF NOWHERE БРЭНД “НОГООН БУУДАЛ” ГЭРЧИЛГЭЭ ГАРДЛАА

2019.10.29

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 3 жил тутам олгодог “Ногоон буудал” гэрчилгээг тус брэндийг үүсгэн байгуулагчдын нэг захирал Ж.Соёлмаа гардан авлаа !

Биднийг үргэлж дэмжиж хамтран ажилладаг үйлчлүүлэгч, түнш байгууллагууд, мөн хоёргүй сэтгэлээр тогтвортой ажиллаж ирсэн хамт олондоо талархал илэрхийлье.

“Ногоон буудал” гэрчилгээ гардан авсан нь бидний хувьд нэр хүндийн хэрэг бөгөөд байгальд ээлтэй, малчдын амьдрах хэв маягт зохицон оршиж, үйл ажиллагаа явуулах брэндийн зорилгыг тодотгосон чухал үйл явдал боллоо. Бидний орон нутагт нэвтрүүлсэн хуурай бие засах газар, Степ & Спа үйлчилгээний гол агуулга болох өнгөн хөрс, хөрсний доод давхаргыг бохирдлоос хамгаалах, ус хэмнэх үзэл санааг Танхимаас онцлон сайшаасан юм! https://lnkd.in/gBNMXhU !  

Манай Свийт Говь, Урса Мажор бааз нь нэг хүний усанд орохдоо хэрэглэдэг 30-80 литр усыг 3 литр болгон багасгаж чадсан нь байгальд ээлтэй ногоон буудал болсны тод жишээ юм !