Анжа баазад тавтай морил!

Хэрэв та Монголын Эзэнт Гүрний хуучин Нийслэл болох Хархорин, Эрдэнэ Зуу Хийд мөн түүх, соёлын дурсгалт олон газартай Хархорин (Өвөрхангай аймаг) явах гэж байгаа бол манай Анжа баазаар зочлоорой. Экологийн цэвэр, эрүүл хоол хүнс зооглонгоо халуун дулаан, нөхөрсөг уур амьсгалд цагаа бидэнтэй өнгөрүүлээрэй.

Манай бааз Хархорин сумын баруун урд, Монголын Эзэнт Гүрний дурсгалын байгууламжийн доор байрладаг. Монголын Эзэнт Гүрний дурсгалын байгууламж нь тус улсын түүхэнд байсан хамгийн том гурван эзэнт гүрнийг харуулсан бөгөөд эндээс Орхоны хөндий сайхан харагдана.

АНЖА БААЗЫН GPS СОЛБИЦОЛ

47°11’04.6″N 102°47’58.5″E (DMS – Градус, Минут, Секунд)
N47.184611 E103.799583 (аравт)

АНЖА БААЗЫН WHAT3WORDS СОЛБИЦОЛ

///эгэм.галууны.чавхдас

АНЖА БААЗАД ОЧИХ

Улаанбаатар хотоос 360 км зайтай
1-р хувилбар: Улаанбаатар хотоос жийп машинаар 4 цаг явах
2-р хувилбар: Орон нутгийн автобусаар 6 цаг явах. Орон нутгийн автобус өдөрт хоёр удаа, өглөө 11 цаг, өдөр 14 цагт Драгон төвөөс явдаг.